Дарханы шинээр барих хоёр эгнээ зам 2022 онд ашиглалтад орно | News.MN

Дарханы шинээр барих хоёр эгнээ зам 2022 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Дарханы шинээр барих хоёр эгнээ зам 2022 онд ашиглалтад орно

Дарханы шинээр барих хоёр эгнээ зам 2022 онд ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий автозам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог байна. Тиймээс хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай хэмээн дээрх шийдвэрийг гаргасан юм. Тус чиглэлийн замд огцом эргэлт,  тойруу, өгсүүр,  уруу болон үзэгдэх орчин хангалтгүй хэсгүүд ихтэй бөгөөд осол аваар ихээр гардаг есөн хар цэг ч бүртгэгдсэн байжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 17-нд хааж, барих ажлыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор эхний хэсэг 2020 оны зургадугаар сарын 21-нд дуусах байв.

Гэвч  БНХАУ-ын компаниудын инженер, техникийн ажилчид нутаг буцах үеэр Covid-19 халдвар дэгдэж улс орон даяар хөл хорио тогтоосон, БНХАУ-ын хоёр гүйцэтгэгч компани ажлаа хангалтгүй хийсэн, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэг шалтгааны улмаас зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсон байна.

Энэ хугацаанд зам биш там гэдэг үг Улаанбаатар-Дархан чиглэлийн замд биеллээ олсон гэхэд буруудахгүй. Тодруулбал, хаа сайгүй үүссэн нүх бүрийг тойрох гэж огцом тоормосолсоор жолооч ч зүдэрч, зорчигчид ч сэгсчүүлсээр арайхийж зорьсон газартаа хүрдэг. Хол замд ийм удаан, байнга шахам займчуулж явахад хөгшин гэлтгүй , залуу хүний хүртэл тэвчээр барагдахаар байсныг нуух юун. Тиймээс зам өргөтгөх шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан юм.

Дөрвөн ч сайдын нүүр үзээд байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн үндсэн замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн нь Дарханы замын ажил бүрэн гүйцчихсэн хэрэг биш. Тус чиглэлийн 204.3 км замын 70 км-ийг нь асфальтан хучилттай, мөн 70-аад км замыг цементээр бэхжүүлсэн суурьтай болгожээ.

 Цементээр бэхжүүлсэн суурь нь хоёр үетэй бөгөөд доод үе нь гурван хувийн, дээд үе нь зургаан хувийн цементээр бэхжүүлсэн учраас дээд үе нь хоёр дахин илүү бат бөх  даацтай гэнэ. Гурван хувийн цементээр бэхжүүлсэн суурьтай замд чулуу үсрэх магадлалтай учир жолооч нар хурдаа тохируулж, зай барьж явахыг автозамын инженерүүд сануулж байлаа.

ГУРВАН БАГЦ ХЭСГИЙН ГЭРЭЭГ  СУНГАСАН

Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.ОЧИРБАТ:

2020 оны зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж үндсэн ажлыг гуравдугаар сарын 20-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөсөн боловч цар тахлын улмаас гадаадаас ажиллах хүч Монгол Улсад орж ирж чадаагүйгээс барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж чадаагүй. Тиймээс цар тахал барилгын ажлын хэрэгжилтэд нөлөөлж байгааг үндэслэн Азийн хөгжлийн банкнаас зам барилгын ажлыг гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгах зөвшөөрөл олгогдож, гурван багц хэсгийн гэрээг сунгасан. Дарханы зам барилгын ажлыг таван багц болгон хуваасан бөгөөд багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж байсан ч хоёр компани гэрээгээ цуцалсан. Тухайлбал, 

  • Нэгдүгээр багц болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто замыг “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компани хариуцаж байна. Ажлын  гүйцэтгэл 85.43 хувьтай байна. Тус багц хэсэгт хамаарах нийт 37.26 км замын хучилтын ажил бүрэн дууссан бөгөөд одоогоор замын тэмдэг тэмдэглэгээний заслын ажил хийгдэж байна.

Гуравдугаар багц болох Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг “Гуйжоу Хайвэй Инженеринг групп” хариуцаж байна. Ажлын гүйцэтгэл 69.76 хувьтай байгаа бөгөөд нийт 15.5 км хучилтын ажил дууссан. Тус багц хэсэгт нийт 15.5 км-т хатуу хучилттай замаар, 22.09 км-т зургаан хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хийгдсэн. Одоогоор хөдөлгөөн нээхээр тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэж байна.

  • Тавдугаар багц болох Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг “Чайна Жео-Инженеринг корпораци” хариуцаж байна. Ажлын гүйцэтгэл 70.46 хувьтай. Нийт 12.25 км замын хучилтын ажил дууссан. Тус багц хэсэг нь  нийт 12.25 км-т хатуу хучилттай авто замаар, 18.28 км-т зургаан хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хийгдсэн. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хурдны дээд хязгаарыг 60 км/цагаар тогтож, тэмдэг тэмдэглэгээг тавьсан. Эдгээр замыг улсын ашиглалтад хараахан аваагүй байгаа. Учир нь байгаль орчныг сэргээх ажил бүрэн хийгдэж дуусаагүй байна” гэв.

2,4 БАГЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ 2021 ОНЫ ГУРАВДУГААР САРД  ЭХЛҮҮЛНЭ

Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп, дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп хариуцаж байсан ч БНХАУ-ын Шинжааны мужид цар тахлын улмаас хөл хорио тогтоосон гэх шалтгаанаар наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт ирүүлжээ.

Тиймээс дээрх хоёр багц хэсгийн гүйцэтгэгчийн дахин сонгон шалгаруулах шаардлага гарсан учраас Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. 

Дараагийн гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд тус хоёр багц хэсгүүдэд хамаарах авто замд дотоодын компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.  Дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг өвлийн улиралд зохион байгуулж, зам барилгын ажлыг 2021 оны гуравдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

ДАРХАНЫ ЗАМ АЙМГИЙН ТӨВҮҮДИЙГ  ХОЛБОСОН АНХНЫ ДӨРВӨН УРСГАЛТАЙ ЗАМ БОЛНО

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” хэмээн сураг ажиг тавьж буй.  Тэгвэл энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тайлбарлахдаа “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварлаж байна.  Зураг төслийнхөө дагуу  тавдугаар багцын эхлэл хэсэг болох Дархан орох замын эхлэлийн  гурав орчим  км замыг дөрвөн эгнээтэй байхаар тусгасан.   Харин Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр дараагийн хоёр урсгал бүхий  замыг барих юм.  Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөр гэсэн үг.

Аравдугаар сарын сүүлээр ЕСБХБ-ны  тендер зарлахад БНХАУ-ын дөрөв, Монгол нэг  компани шалгарсан. Одоогоор гэрээ байгуулах ажил хийгдэж байна.  Эхний ээлжийн компаниуд Монголд  ирээд кемпээ байгуулж байна.

Ерөнхийдөө өвлийн гурван сарыг ашиглан  барилгын бэлтгэл ажлаа хангана. Барилгын материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг  нээх зэрэг  хийх ажил их бий.  Хоёр эгнээ замын ажил 2021 оны гуравдугаар сард хоёр, дөрөвдүгээр багцын ажилтай зэрэг эхэлнэ.  Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно. Эцсийн үр дүнд  Налайхын зам шиг голоороо тусгаарлах зурвастай, хоёр талаараа туузан хашлагатай, Монгол Улсын түүхэнд  аймгийн төвүүдийг  холбосон анхны дөрвөн урсгалтай зам болно” хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-09 202.9.47.54

Дархан эрдэнэт сэлэнгийнхэн битгий эднийг сонго худалч юу ч чадахгуй ацнууд

Avatar

Зочин 2020-11-09 66.181.185.73

Хурдны автозамаар 21 аймгаа холбочихоор төмөр зам өрсөлдөөд хурдны төмөр зам тавина

Avatar

И.Норовжав 2020-11-09 192.82.73.31

Аливаа барилгын ажлыг гүйцэтгэхэд Барилгын ажлыг зохион байгуулах төсөл- ПОС , Ажлыг гүйцэтгэх төсөл- ППР гэдэг хоёр төслийг гүйцэтгэгч байгууллагаар заавал хийлгэн баталсны дараа ажлаа эхлүүлдэг журамтай билээ.
ПОС -ыг тендерийг сонгон шалгаруулахад захиалагч танилцдаг байх, Харин ППР – "ийг хэнч хийлгэж хянадаггүй .
Ийм учрчаас Дарханы замын барилга зохион байгуулал ыг- ПОС -, ППР- Ажлыг гүйцэтгэх төслийг заавал хийлгэж түүний дагуу удирдаж ,хянаж ажиллахыг зөвлөж байна.

Avatar

И.Норовжав 2020-11-09 192.82.73.31

:Дээрхи замын -2,4 хэсгийн замын барилгын ажлыг инженерийн удирдлага зохион байгуулалтын нэгдсэн төсөл ийн үндсэн дээр " ППР- Ажил гүйцэтгэх проект " – ийг хийлгэж түүний дагуу , Ажиллах хүч, Материал хангамж, Машин механизмийн хангамж, Туслах үйлдвэрийн зохион байгуулалт , ажиллагааны горим зэргийг нэгдсэнграфикаар удирдах, түүний дагуу техникийн ба төслийн зохиогч , захиалагчийн хяналт тавьдаг байхыг анхааарах хэрэгтэй.
Мөн замын өргөтгөлийн төслийн ажлыг ч мөн адил шүү

Avatar

/*-*/ 2020-11-09 49.0.212.165

Одоо над нэг хоосон худлаа ярианаас чинь 3 жил сонсож залхлаа, больж үз зүгээр

Avatar

зочин 2020-11-09 202.126.90.68

анхнаасаа 2, 2 эгнээгээр барих байсан юм бол, хуучин замаа хуулах хэрэг юу байсан юм. зрэгцүүлэээд барьж болно шүү дээ. төсвийн мөнгөө уйлдаггүй

Avatar

Зочин 2020-11-09 202.55.188.36

УГААСАА Л ШУУД 4 ЭГНЭЭ ЗАМ АШИГЛАЛТАНД ОРОХГҮЙ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ШДЭЭ МООРКУУДАА. ДЭЭРЭЭС НЬ НААДАХ ЧИНЬ ОРОН НУТАГТ МОЯА НАРЫН ТАВЬДАГ НИМГЭН НАРИЙХАН ЧАНАР МУУТАЙ ЗАМ БИШ. ОЛОН УЛСЫН ХУРДНЫ ЗАМЫН СТАНДАРТААР БАРИГДАЖ БАЙГАА ЗАМ. МОЯА НАР ХУРДНЫ ЗАМ БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ, ТУРШЛАГАГҮЙ. ХЯТАДУУД Л БАРИНА. БУСАД НЬ МОНГОЛЫГ ТООХГҮЙ. БАРЬЖ ӨГӨХӨӨР ОРЖ ИРСЭН ХЯТАДУУДЫГ НЬ ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД СОЛИОРООД БАЙСАН. ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ. ТАМ ШИГ ЗАМААРАА ШОРООНД БУДУУЛААД ГОНШИГОНООД ЯВЖ Л БАЙХААС БИШ.

Avatar

Зочин 2020-11-09 64.119.16.178

Анх 4 эгнээ зам барина гээд гоё зураг үзүүлээд байсан, яасан бэ???

Avatar

Зочин 2020-11-09 192.82.67.196

darhan erdenet humuus abigulsan hoto dosho ustagy baigamuu. gordok solnezeb buleg.

Avatar

Зочин 2020-11-09 124.158.107.35

харахад л зам боловч гоо зүй түй ч алга

Avatar

Зочин 2020-11-09 192.82.67.196

dambaochiroo ene erdenet bidni hot mon biztgebel dulaani TMC damba ochiro odoo reket hiihe bolio solnzeb buleg.damab ochiro chini reket gej yu baidin.

Avatar

Зочин 2020-11-09 192.82.67.196

bid gordok kolia baina dambiin dambabayara drahani doshon der bitgi reekt hiigerei bolio ug.

Avatar

Дарханы зүрхэн голт 2020-11-09 64.119.25.157

Битгий х** муусайн тэнэгүүдээ манай Дарханы гаруудаар ингэж их тоглож болох уу? гөлөгнүүдээ үүхсэн ацны чинь 2022 он яасан басамжилсан гарууд вэ?энэ зам дээр олон сайхан дугуйнууд хага буудаж олон машин техник дэлбэ үсрэн эвдэрснийг тоолж баршгүй.дАРХАНЫ ХУЛГАЙЧУУДАА босоцгооёо жинхэнэ уурлацгааяа арай хэтэрлээ энэ бол доромжлол басамжлал уухай алалций сдануудтай

Avatar

Зочин 2020-11-09 66.181.177.69

анхнаасаа будлиулсан цаг алдуулсан сайд нартаа хариуцлага тооцооч ээ Ер нь их хуралд нэг тойргоос нэр дэвшчихээд дараагийн сонгуульд өөр тойрог шилждэг хүмүүсийг шарваач гэхгүй хэнийг шарваач гэх юм бэ Эсвэл өмнөх сонгосон иргэдийнхээ хүсэл зоригийг шийдчихээд дараагийн төвхнүүлэх ажилдаа шилжсэн хэрэг үү

Avatar

Зочин 2020-11-09 150.129.140.52

24 oni songuuli gehed duusahgui l bolovuu MAN iinhan hudal yarihdaa garamgai ard teneg humuus ni itgehdee suramgai uls odoo hamag ed hurunguu evduuleed l bjdee

Avatar

ОД 2020-11-09 202.179.26.176

Сайн бна уу, 1-р хэсэг буюу хучилт бүрэн дууссан гэсэн замын асфальтын индүүдлэг жигд биш гадаргуу нь долгионтой явахад чичэргээтэй болсон бсан. Үүнийг бүрэн дуусаагүй дахин давхар өнгөн хучилт хийх бх гэж бодож явлаа, үгүй бололтой, Амжилт

Avatar

зочин 2020-11-09 66.181.161.9

МАНгарууд амьсгаа авах тоолондоо л худлаа ярьдаг болжээ .

Avatar

Зочин 2020-11-09 202.126.88.205

Нам улс төрийн цагаан солиотнууд амьсгалах болгондоо МАН АН ярих

Avatar

zochin 2020-11-09 202.21.99.42

mashini shil chuluu ycerch hagaraad bha hen hariushah be

Avatar

Батый 2020-11-09 202.131.230.50

МАН-гаруудын"ЭРИН ЗУУНЫ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" 5 жил үргэлжилж байна. Цааш хичнээн жил новширч, энэ улс, ард түмэнд гай болох юм бол доо????????????????????????

Avatar

ДАРХАНЫ ЗАМ 2020-11-09 202.179.15.3

ҮНЭНДЭЭ МАНЫХАН Л н**ш БАЙНА ШҮҮ ДЭЭ АЛЬ ХЭДИЙН Л ХИЙГЭЭД ЭХЭЛЧИХ ЮМЫГ ХООРОНДОО АЛАЛЦАН ХЯТАДУУДААС ХАХУУЛЬ ш*** ГЭЭД ТҮМЭН ОЛОНЫГ ХОХИРООСОН ОЛОН ТЭНЭГЛЛИЙН Л ГАЙ ШҮҮ ДЭЭ..АРЧААГҮЙ ПИЗДАА НАР. ШҮҮ

Avatar

Зочин 2020-11-09 43.228.131.45

Ингэхийг нь мэдээд л хуучин 2 эгнээ замаа үлдээж байгаад шинээр 2 эгнээ замаа бариад дуусахаар нь хуучин замаа буулгаад шинээр бариач гэж ард түмэн мөн ч их гуйсан. Одоо эргээд тэгэж л барьж байна. Гэхдээ хуучин замаа чичирээд буулгачихсан. Мөнгөний төлөө чичирсэн сайхан тэнэгүүд шүү. Хуучин замаа буулгаж шинэ зам барьдаг ямар ч орон байдаггүй юм билээ?? хуучин дээрээ самнаад л зузаалчихдаг юм билэээ?? Манай замын инженерүүд, замын технологчид дэндүү мэдлэг муу байна даа?? Зам тавьхад

Avatar

Зочин 2020-11-09 43.228.131.45

Ингэхийг нь мэдээд л хуучин 2 эгнээ замаа үлдээж байгаад шинээр 2 эгнээ замаа бариад дуусахаар нь хуучин замаа буулгаад шинээр бариач гэж ард түмэн мөн ч их гуйсан. Одоо эргээд тэгэж л барьж байна. Гэхдээ хуучин замаа чичирээд буулгачихсан. Мөнгөний төлөө чичирсэн сайхан тэнэгүүд шүү. Хуучин замаа буулгаж шинэ зам барьдаг ямар ч орон байдаггүй юм билээ?? хуучин дээрээ самнаад л зузаалчихдаг юм билэээ?? Манай замын инженерүүд, замын технологчид дэндүү мэдлэг муу байна даа?? Зам тавьхад ядаад

Avatar

Зочин 2020-11-09 43.228.131.45

Ингэхийг нь мэдээд л хуучин 2 эгнээ замаа үлдээж байгаад шинээр 2 эгнээ замаа бариад дуусахаар нь хуучин замаа буулгаад шинээр бариач гэж ард түмэн мөн ч их гуйсан. Одоо эргээд тэгэж л барьж байна. Гэхдээ хуучин замаа чичирээд буулгачихсан. Мөнгөний төлөө чичирсэн сайхан тэнэгүүд шүү. Хуучин замаа буулгаж шинэ зам барьдаг ямар ч орон байдаггүй юм билээ?? хуучин дээрээ самнаад л зузаалчихдаг юм билэээ?? Манай замын инженерүүд, замын технологчид дэндүү мэдлэг муу байна даа?? Зам тавьхад ядаад байх

Avatar

зочин 2020-11-09 202.131.251.135

Ингэхийг нь мэдээд л хуучин 2 эгнээ замаа үлдээж байгаад шинээр 2 эгнээ замаа бариад дуусахаар нь хуучин замаа буулгаад шинээр бариач гэж ард түмэн мөн ч их гуйсан. Одоо эргээд тэгэж л барьж байна. Гэхдээ хуучин замаа чичирээд буулгачихсан. Мөнгөний төлөө чичирсэн сайхан пяхлуунууд шүү

Avatar

Зочин 2020-11-09 202.126.89.9

За даа тэгээд хэн нь ч засагладаг бай Засаг төрийн шийдвэрүүд нь ямагт ЗӨВ байж сайн сайханруу л хөтлөөсэй билээ….

Avatar

Зочин 2020-11-09 64.119.25.61

Нэг ширхэг ч ажил хийгээгүй дөнгөж байгуулагдсан 4 ажилчинтай компанитай гэрээ хийсэн Б.Энх-Амгалан ,Л.Халтар нарт хариуцлага тооцоогүй шалтгаан нь ард нь Женко байсных .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж