Ипотекийн зээлийг 5 хувь руу шилжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ипотекийн зээлийг 5 хувь руу шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийг 5 хувь руу шилжүүлнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус байнгын хорооноос Монголын банкуудын холбоотой хамтран “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдвийн дор хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон УИХ-ын нэр бүхий гишүүд, ХАХНХЯ, ХХААЯ, БХБЯ, Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд, Монголын ахмадын холбоо, Стратеги судлалын хүрээлэн, Их дээд сургуулийн багш, судлаачид оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны дарга Ж.Батзандан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.

Ахмадууд тэтгэврийн зээлтэй тэнгэрт хальж байна

Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан:

-Өнөөдөр монголд зээлгүй хүн, тэтгэврийн зээлгүй ахмад настан гэж байхгүй гэдэг үг үнэн юм. Тиймээс тэтгэврийн зээлийн асуудлыг сөхөж ярьж байгаад хувьдаа талархаж байна. Хүн төрөхдөө нүцгэн ирээд, үхэхдээ нүцгэн буцдаг бол монголын ахмадууд өнөөдөр тэтгэврийн зээлтэй, өртэй тэнгэртээ хальж байна. Тиймээс банкуудын зүгээс тэтгэврийн зээлийн өндөр хүүгээ багасгах ямар арга зам, боломж байгааг судалж ажиллаасай гэж хүсэх байна. Өнөөдрийн энэ хэлэлцүүлгээс ямар нэг шийдвэртэй үр дүн гарна гэж ахмадууд хүлээж байгаа шүү. Хаан банкны тэтгэврийн зээлийн хүний асуудал ойлгомжгүй болоод байгааг энд дурдмаар байна гэлээ.

Харин түүний асуултад Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан:

-Нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болж, зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байна. Үүнээс 56 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр буюу 8 хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг. Тиймээс зээлийн хүүг 5 хувь руу бууруулах ажлыг 4 сард хийхээр болсон талаар мэдээлэл өгсөн. Хаврын чуулганы эхэнд хууль баталж байж шилжих боломжтой гэдэг хариуг өгөөд байгаа. Тиймээс энэ асуудлын хүрээнд бид ярилцахаар энд цуглаад байна гэж хариуллаа.  

Эрх зүйн орчноо сайжруулбал Малчны зээлийн хүүг бууруулах боломжтой

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като:

-Хаан банкны хувьд малчдын зээлийн хүүгээ 2 дугаар сарын 26-нд хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр 18 хувиар олгох шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь малчдын зээлийг шилжүүлж байна гэсэн үг биш юм. Тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломжийг бий болгож өгнө л гэсэн үг юм. Хаан банкны хувьд малчдын зээлийн ихэнх хувийг нуруун дээрээ үүрч явдаг. Малчдын зээл нь байгаль, цаг уурын үзэгдлээс хамааралтай байдаг эрсдэлтэй зээл гэдгийг энд онцолмоор байна. Малчид бол маш ухаантай хүмүүс. Тэд цаг уурын нөхцөл байдлаа сайн мэддэг учир эрсдэлээ тооцож түүндээ яг таарсан зээлээ авч, эргүүлэн төлдөг. Хаан банкны хувьд малчны зээлээ шууд 18 хувь болон түүнээс бага хувь руу шилжүүлэх боломжгүй. Гэхдээ цаашид зах зээлийн эерэг нөхцөл байдал бий болох юм бол мэдээж бууруулахад бэлэн.

Монгол улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган малчин өрх нь арилжааны банкнаас малчны зээлтэй байна. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17,411 харилцагч байдаг,  үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийн зээлтэй. Учир нь сүүлийн жилүүдэд малын толгой тогтмол өсч өнгөрсөн онд Монгол улсын хэмжээнд 55.9 сая мал тоологдсон хэдий ч малчдын орлого буурч байгаа гэсэн дүгнэлт гарч байгаа. Учир нь малын гаралтай түүхий эдийн үнэ, жишээлбэл мах сүү, арьс ширний үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлийн уналтаас шалтгаалаад сүүлийн хэдэн жилүүдэд буурч байгаа. Мөн энэ жил малчдын орлогын гол эх үүсвэр болох махны үнэ буурсан. Тиймээс Засгийн газраас малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах чиглэлээр бодлогоо тодорхойлон ажиллаж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд малчны зээл жигнэсэн дундаж хүү Төрийн банкинд 29.5 хувь байсныг бууруулаад байгаа юм. Тэтгэвэр болон цалингийн зээл 18 хувьтай байхад хөдөө, хүнд нөхцөлд ажиллаж байгаа малчдын зээл өндөр байгаа нь шудрага бус гэж үзээд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 90 тоот тогтоолоор Төрийн банкинд үүрэг болгосны дагуу 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17411 малчин зээлдэгчийн хүүг 18 хувь буюу сарын 2.5 хувиас 1.5 хувь болгон бууруулсан.Мөн Хаанбанкны зүгээс малчдын зээлийн хүүгээ 18 хувь болгож бууруулах болсон таатай мэдээг дуулгасан. Тэгэхээр бусад банкуудын хувьд ч мөн малчдын зээлийн хүүгээ бууруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ төр зах зээлд нь хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу”.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-02 202.179.26.171

Zeeliin huu 5% bolbol bairnii une nemegdene, tugrugiin hansh ih hemjeegeer unasanaar odoo bairnii zeeltei baigaa humuusiin zeel tuloh chadvar ulam muudah baihdaa.

Зочин 2016-03-02 66.87.80.214

Ипотекийн зээл яг жилийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

Хаан банкинд 2016-03-02 150.129.142.252

Зээл олгох шийдвэр нь гарсан зээлээ хурдан өгөөчээ Хаан банк минь

зочин 2016-03-02 112.72.12.16

Барилгын компаниуд өчнөөн зээл аваад байшингууд барьчихсан байдаг Барьсан барилгууд зарагдахгүй болохоор зээлээ төлж чадахгүй банкуудаа татаж унагаах компаниуд дампуурах олон хүн ажилгүй болох зам руу орчих гээд мөн ч хэцүү байгаа даа Банкууд байрны зээлээ 5 хувь болговол байшингууд зарагдаад барилгын компаниуд зээлээ эргээж төлөх буюу нэг зээлийг нөгөө зээл нь эргээж хаах тийм арга замыг л хайж байна даа Яаралтай зөв шийдвэр гаргахгүй бол ч их л хэцүү үр дагавар гарах гээд байна 5 хувь болвол иргэдэд тустай л байлгүй яахав Олон барилгачид ч ажлын байртайгаа байх болов уу Эсвэл олон хятад ажилчид ажлын байртайгаа байх ч юм болов уу Барилгын компаниуд зөвхөн монлоос түүхий эдээ авч зөвхөн монголчуудаа ажиллуулдаг бол уг нь их зөв болно доо Банкны хэдэн төгрөгийг барилгын компаниуд дандаа гадаадад гаргасан муу үйлийг хийсэн гэж хэлж болох билээ Барилгын компаниуд эх оронч сэтгэл гаргаад барилга дээр сайн ажилласан барилгачиддаа нэг өрөө ч болтугай байр хөнгөлөлттэй өгдөг бол ч олон монгол залуус сайн барилгачин болж орон гэртэй болох байлаа Гэтэл компаниуд дандаа хятадуудыг ивээн тэтгэж байдаг муухай Банкууд ч гэсэн монголчуудаа илүү ажиллуулдаг комппанид л зээлээ өгдөг байвал таарна

яүчин 2016-03-02 124.158.107.20

доор бичсэн сэтгэгдэл үнэхээр зөв байна орон сууцны зээлтэй иргэдийг 5%-д оруулах зүйн хэрэг цаг нь болсон шүү эрхэм түшээдээ,,

монгол 2016-03-02 124.158.107.20

орон сууцны хүүг 5% болгох нь зүйн хэрэг хүн орон гэртэй байж л тэр хүн сайхан ажиллаж амьдарна шүү дээ гадаад орнуудад орон сууцны хүү маш бага байдаг бид чинь цөөхүүлээ шүү дээ.....................

зочин 2016-03-02 43.242.242.59

зээл авна,авахгүй гэдэг нь хувь хүний өөрөө гаргадаг шийдвэр.зээлийг түүнд хэнч хүчээр тулгаж өгөөгүй.тийм болхоор амьдралдаа жаахан тооцоотой байж сурах цаг нь болжээ.тэгээд бизнесийн байгууллагыг чи ашигаа бууруул гэж төр хүчээр тулгаж болохгүй.тийм зээл олгох гээд байгаа юм бол мөнгийг нь гаднаас олж ирэх хэрэгтэй.засаг үүнийг л хийх ёстой.

Зочин 2016-03-02 202.180.216.162

Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий юм??

Зочин 2016-03-02 103.57.93.113

Улс орноо сөнөөх нь дээ, энэ улс төрчид

Зочин 2016-03-02 182.160.36.26

шаасан

Зочин 2016-03-02 103.57.95.201

Олигархуудтай ннийлээд иргэдээ 8 хувийн зээлээр мөлжиж байгаа АН зэлийн хүүг 5 хувь болгоё. Янз бүрийн юм ярьж зээлийн дарамтад байгаа иргэддээ хатуурхахаа больж үз. Зээлтэй иргэд тартагтаа тулаад байна.

Зочин 2016-03-02 182.160.0.34

Z ENHBOLD YU GEJ MOLIGO UMHUULLEEDEE BIELSEN NI HAA BAIGAAM EELJIT MOLIGO

zochin 2016-03-02 202.9.41.249

80 m2 deesh zeeliig hurdan 8 huvi bolgoochee !

dfasas 2016-03-02 64.229.5.140

smells like subprime

зочин 2016-03-02 202.21.106.148

худлаа ***** үмхүүлэд удаж бндаа

Зочин 2016-03-02 59.153.114.84

gaj togtoltsoo?!?!?1 udahgui eneniihee pyang daahgui ediin zasag godroitnoo.ur dagavar n 2 jiliin daraa garna .

Зочин 2016-03-02 150.129.143.250

Их хуралд ажлаа хийдэг ганц байнгын хороо нь Батзандан гишvvних хороо юм байна, амжилт хvcье.

Зочин 2016-03-02 106.68.177.138

гэнэт сэрэв

Зочин 2016-03-02 202.179.25.203

АН 5 н хувийг хэрэгжүүлвэл сонгуульд ногоон гэрлээр гарлаа.???

Монгол 2016-03-02 203.194.114.69

Японд зээлийн хүү ямар байдаг гэдэгийг бид мэдэхгүй гэж үү? Хадгаламж нь хэдэн хувийн хүүтэй байдагыг бид мэдэхгүй гэж үү? Япон ХААН банкаар мөнгө угааж байгаа нь гэмт хэрэг биш гэж үү?

Зочин 2016-03-02 202.179.24.216

зээлийн хүү буулгахаын тулд эхлээд хадгаламжийн хүүгээ булгах байлгүй дээ

Малчин 2016-03-02 103.229.120.3

ХААН банк малчдын хуучин зээлийг 18 хувь болгоогүй юм уу?????

ховд 2016-03-02 203.91.115.39

8гаа найдвартай үргэлжлүүлээчээ" олон юм яриад хүн амьтан хуураад байхымаа

oyun 2016-03-02 178.62.36.18

olon ail orx xamragdaj tustai taatai zvil bolox baixaa ireedvi gereltei bainaa zaluusaa

irgen 2016-03-02 108.170.8.164

jiriin negen irgen xvnii xuwid vnexeer bayarlaj bna manaix odoo xd xden ail zeeltei xden nzuudiin maani bas amidral ni xongorox ni alag vrteigee toglox tsag ni ixsex ni

Зочин 2016-03-02 162.217.133.122

ta bvxend bayrlalaa ingej olon xvniig bayaarluulj bgaa yum chni tsaashdiin chni ajil vils sn sxn baix boltugai

Монголоо 2016-03-02 46.101.77.116

Уухай Уухай Уухай

oooooo sxn sxn 2016-03-02 151.236.19.24

zeelee tolox gej zvtgej yawaa olon aawiin xvvxdvvdiin achaag xongolson sxn zvil boljee bayarluushtai

монгол омогшил 2016-03-02 162.217.133.121

хурдхан 5 хувь болчихоосой сайхан мэдээ байна иргэдийн малчдын нуруун дээрээс хүндхэн ачаа авах шиг боллоо

Р Э 2016-03-02 162.217.133.121

Ипотекийн зээлийн хүүг 5 болгох нь зөвөө иргэд малчид бид бүгдийн нуруун дээрээн хүндхэн ачаа авах шиг боллоо хурдхан 5 хувь болчихоосой

Зочин 2016-03-02 162.243.192.98

bu urid ni tol;j baisnaasaa xamaagvi bagiig tolox ni ee say bodoj vzlee achaag maani xongolj baina bayarlaa

Зочин 2016-03-02 43.228.129.94

ashguideee..

myngat 2016-03-02 43.228.129.94

ymar sainxan medee we ene chine odoo xogjliin gol uusgewer bolj bn da

ЧИЛҮГЭН 2016-03-02 178.62.121.175

Ипотекийн зээлийн хүүг хурдан 5 болгочихоосой тэгвэлч олонч хүн байранд орно доо

Зочин 2016-03-02 202.179.2.18

Mongonii commentchid

Зочин 2016-03-02 104.236.39.55

ашгүй дэ яасан ч их хүлээв дэ банкны хүүнүүдэд мөлжүүлж байхад ингэж дугарч чадаж байгаа та бүхэнд амжилт хүсье

Аанка 2016-03-02 162.243.193.111

Энэ 5 хувь болгочихвол хурдхан л 5 болчихоосой байрандаа хурдхан орох юмсан.

Зочин 2016-03-02 41.223.52.124

olon saixan barilga ashiglaltand orchixwol ulsiin maani utaa xvrtel bagasna daa axaan sxn

УИХ-ЫН ДАРГАД. 2016-03-02 202.179.27.196

4-Р САРЫН ЗЭЭЛ ХҮҮГЭЭ 5 ХУВИАР БОДОЖ ТӨЛНӨ ШҮҮ. ТЭРНЭЭС ӨМНӨ ТӨ НӨР ЖУРМАА БАТАЛСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ . ОЙЛГОВ УУ. ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХИЙГЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ХУУЛЬ БАТЛАЖ ЧАДДЫГ ХАРСАН. ОДОО ИРГЭДДЭЭ ҮЙЛЧЛЭХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН.

Зочин 2016-03-02 46.101.16.233

ashgv i dee yaasan saixan medee be yarigdaj exlexees ni l xvleelee

Зочин 2016-03-02 46.101.79.148

Зиа энэ 5хувь хэрэгжчүүл под гэчихгээл бнашүү

Сөнөтүгэй 2016-03-02 202.9.40.165

Ломбард бакнууд сөнөтүгэй

Зочин 2016-03-02 103.229.122.10

сэтгүүлч Номиноо энэ текс дотор " 5 хувь буурлаа" тухай олж уншсангүй , Та гарчиг өгсөн атлаа агуулга аа мартсан юм уу ?????

Tuyanaa 2016-03-02 202.179.24.46

5 huvi bolchihvol hun bolgon bayarlana daa. Batzandan ajlaa ih sain shurgui hiij baigaad ni bayarlaj baina. Dahij songonoo.