УИХ өнгөрсөн Баасан гариг (2020.11.06)-т Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын таван гишүүнийг хараат бус томилгооны зарчмаар томилсон. Нийт 24 иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, ХЭҮК-ын гишүүнээр сонгосон билээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын ХЭҮК-ийн гишүүдийг анх удаа нээлттэй, сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон томилж байна. Хүний эрхийн асуудал гэдэг бол хүний жам ёсны эрхийн асуудал биш. Хүний эрх олонтаа зөрчигдөж буй барилга, замын стандартаас авахуулаад хүний эрхийг хангах стандарт, зармыг тогтоох ёстой. Хоёрдугаарт, хууль дээдлэж ажиллах ёстой. Үүнийг хатуу санавал зохино.
Эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон. Одоо хүртэл энэ эрүүдэн шүүхийн асуудал хүний эрхийн тайланд тусгагдсаар байна. Өндөр сандал дээр суулгадаг, хурууг нь бахиар хавчдаг. Зах зухаасаа эхлээд энэ асуудал дээр хариуцлага тооцсон. Шүүх эрх мэдлийн хүрээнд ч хүний эрх зөрчвөл энэ дээр хяналт тавьдаг механизмыг бий болгосон. Энийг Шүүхийн тухай багц хуулиар улам нарийвчилна. Шүүхийн тухай багц хуулийг батлахад Шүүхийн сахилгын хариуцлагтай болж байж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр илт эрүүдэн шүүсэн, илт авлига авсан хэргүүдийг хянан шийдвэрлэх механизм өөрчлөгдөнө. Ингэхгүйгээр хяналтгүй байж байж хүний эрх зөрчигддөг. УИХ, төрийн эрх барих дээд байгууллагуудын ахлдашгүй байдалд ч гэсэн халддаг Үндсэн хуулийн шинж чанартай зөрчлүүд байгааг нэг бүрчлэн цэгцэлнэ.
Энэ дээр та бүхэн хууль тогтоогчдод саналаа өгч, хүний эрхийн зөрчлийн асуудлаар холбогдолтой асуудлуудад хууль батлагдахаас өмнө саналаа илэрхийлж байх ёстой. Батлагдсан хойно хууль дээдлэх зарчмыг баримталж таарна.
Өнөөдөр асуултад хариулж байгаа байдлаас харахад нэр дэвшигчид Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 заалтыг яг таг мэдэхгүй байна шүү” гэсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус комиссын гишүүний гурван орон тоог тав болгон нэмэгдүүлсэн. “Комиссын гишүүнд нэр дэвшигч нь 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай” гэсэн гол шаардлагатай юм.
Зочин 2020-11-08 103.212.119.103
Хуулийг цээжээрээ ярьдаг биш хэрэглэдэг хэрэгжүүлдэг хүнийг л хуульч гэдийм шдээ, цээжээрээ ярьдаг бол зүгээр л илтгэгч гэсэн үг, хэзээ нэг өдөр алдаж асгах магадлал маш өндөр,
unshig 2020-11-08 188.245.1.216
Huulia medehgui baij yaj komissiin gishuud boldog bn aa. iim l teneg guud odoonoos oorsdiigoo haruulchihlaad , huulia sain medej baij l tord ajillan biz dee.
Зочин 2020-11-08 202.131.225.197
medeh hun neg ch baihgui toodag ch amitan baihgui
/*-*/ 2020-11-08 49.0.212.165
Манай ооркууд юу гэж гуцацгаалаа, ёстой юмаа мэддэг чадварлаг шижигнэсэн залуучууд сонгогджээ гэлүү, гуцваа, ёстой авилгалчийн замналалаар өсөн дэвжих амбицтай өсөх идэрчүүд байгаа биз дээ!
tiim 2020-11-08 64.119.27.73
Baingiin horooni huralaar huni erhiin too barimt asyyhad ter narantuya ged avgai nasara ene komisst ajilchihaad hariulj medehgu site-s statistik hatj hariulsan. hiisen ajilda chadvargui setgelgui hudla shoudsan hun boloh ni haragdsaan