
Монгол Улсын Прокурорын байгууллага vvсч хєгжсєн 80 жилийнхээ ойн баярыг єчигдєр тэмдэглэсэн билээ. Баярын vйл ажиллагаа прокурорын байгууллагын vе vеийн ажилтнууд Сvхбаатарын хєшєєнд цэцэг єргєж их эзэн Чингисийн хєшєєнд хvндэтгэл vзvvлснээр эхэлж баярын хурал хvндэтгэлийн концертоо тєрийн ордны их танхимд хийсэн. Баярын хуралд Монгол Улсын Ерєнхийлєгчийн мэндчилгээг Ерєнхийлєгчийн тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын даргын мэндчилгээг УИХ-ын дэд дарга Г.Батхvv, Ерєнхий сайдын мэндчилгээг Ерєнхий сайдын зєвлєх Оч нар уншиж сонсголоо. Мєн Хууль зүй дотоод хэргийн дэд Сайд В.Удвал, Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч С.Батдэлгэр нар хvрэлцэн ирж хvндэтгэл vзvvллээ. Баярт оролцогсдод зориулан явуулсан хvчит 128 бєхийн барилдаанд улсын харцага С.Мєнхбат тvрvvлж, улсын начин Гантулга vзvvрлэв. Харин орой нь Монгол Улсын Ерєнхий Прокурор Д.Дорлигжав ойн vйл ажиллагаанд оролцсон прокурорууд болон урилгаар ирсэн зочиддоо хvндэтгэл vзvvлж зоог барьжээ.
Б.Энхмандах