Дэлхий дахинд, тэр дундаа хэд хэдэн том орнуудад хүртэл 5G технологи бүрэн нэвтэрч эхлээгүй байгаа билээ. Гэтэл Хятад улс аль хэдийн 6G технологи хөгжүүлээд эхэлсэн байна. Тухайлбал, Бээжин энэ долоо хоногт 6G технологийн туршилтын анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.
Туршилтын хиймэл дагуул 6G буюу зургадугаар үеийн харилцаа холбооны технологийг тээн, БНХАУ-ын Шанши мужийн Тайюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, арваннэгдүгээр сарын 6-нд дэлхийн тойрог замд оржээ.
Шинэ хиймэл дагуулыг Лонг Марч 6 пуужинд ачиж, эртнээс хөөргөхөөр төлөвлөж байсан бусад 12 хиймэл дагуултай хамт хөөргөсөн байна.
Хятадын цахим шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрээр нэрлэгдсэн тус хиймэл дагуул сансарт гармагцаа 6G технологийн үелзэл, давтамжийг дэлхийд илгээх үүрэгтэй аж. Одоогоор тус технологийн туршилт дөнгөж эхэлж байгаа ч шинжээчдийн үзэж буйгаар 5G технологиос 100 дахин хурдан байх аж. Харьцуулж үзвэл 4G технологи секундэд 14 мегабит татах, 5G технологи харин секундэд 20 гегабит татах хурдтай юм.
Мөн 6G технологийн зайнаас тандан судлах оптик системийн тусламжтай хүмүүс дэлхий дээрх газар тариалангийн гамшиг, үер, ой хээрийн түймэр зэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болох аж.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ