“Агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж 41 хувиар багассан”

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

“Агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж 41 хувиар багассан”

“Агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж 41 хувиар багассан”

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор таван зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлжээ.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш хэрэглэж, гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлсэн нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсныг Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэв.

Тэрбээр “Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээс үзвэл, 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь РМ2.5 тоосонцрын дундаж агууламж 2016-2017 оны үзүүлэлтээс 52 хувиар, 2017-2018 оны үзүүлэлтээс 48 хувиар, 2018-2019 оны үзүүлэлтээс 41 хувиар тус тус багассан байна” гэв.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг дэмжих зорилгоор дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, иргэдийн худалдан авах уян хатан нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж