“Алматы-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирснээс хоёр нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн аж.
Иргэдийг ХӨСҮТ, “БиЖи”, “Ворлд Монголиа” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Б.ЖАРГАЛ