Япон улсын эзэн хааны ордонд хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа Ням гаригт боллоо. Тус ёслолын ажиллагааг Японы олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлэв.
"Риккоши но рэй" хэмээн нэрлэдэг энэхүү цуврал арга хэмжээг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст 350 гаруй хүн оролцуулан явуулахаар төлөвлөж байсан ч Covid-19 цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулж, оролцогчдын тоог 50 болгон бууруулаад байсан билээ.
Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа 15 минут орчим үргэлжилж, Японы шинэ эзэн хаан Нарухито үг хэлэв. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ёслолд хүрэлцэн ирж, шинэ хаан ширээ залгамжлагчид Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.
Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр хаан ширээнд суух эхний хүн болж байгаа бол хоёр дахь угсаа залгамжлагч нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.
Эх сурвалж: Nippon, NHK
Б.ЖАРГАЛ
popdolt 2020-11-08 139.5.219.252
Өвөг дээдэстэй улс сайхан юм аа.Бид чинь "Чингэс" гэж хийрхээд байхаас өөр юу ч байхгүй нүүдэлчин иргэдэд Чингэсийн гэх нэгээн ч эд зүйлгүй улс одоо 800 гаруй жилийн өмнөх эд зүйлийг шинээр хийх юм ярьжбайгаа хүмүүстэй юу ч ярих билээ дээ.Бас болоогүй гадаадад байгаа юмнаас хувьлаж авах ю ярьж байна үү!ккк
Лорд 2020-11-08 122.201.24.112
Наран Улсын шинэ ширээндээ заларлаа. Хүүтэй хунтайж болохоор ахаасаа хаан ширээг авах үүрэгтэй юм байна. Акишино банзай! гэхээс…Япон улсыг улам хөгжүүлээрэй.
Ёс төрөө гэж ийм сайхан 2020-11-08 66.181.191.92
Монголд төрийн 3 өндөрлөгөө харааж зүхээд ямар ч нэр хүндгүй. Сайны ёр яавч биш
Зочин 2020-11-08 209.95.51.11
Заяагүй хулгайчууд юм чинь харааж таарна даа.
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох 2020-11-08 139.5.219.252
Олон түмэн хараах дуртайдаа дээд 3-аан хараагаад байна гэвэл андуурал байх аа. Ер нь тэд л бие биенээ гэрээ цээргүй гүтгэн доромжилж үндэс угаагаар нь олон түмний нүүр,нүдэн дээр хайр найргүй муу муухай үг хэллэгийн цуглуулгаар шүршиж ирснийх нь гор.Тэднээс бид үлгэр дуурайлал авсан нь маргаангүй үнээн. Зарим үед их хурал хуралдаад байна уу?муу муухайгаар бие биенээ харлуулах тэмцээн ч болоод байгаа юмуу?эсвэл "ШОУ" үзүүлбэр ч гэлтэй ихээнхэн сонин сэтгэгдэл төрүүлдэг ш дээ