Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол боллоо

Хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол боллоо

Япон улсын эзэн хааны ордонд хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа Ням гаригт боллоо. Тус ёслолын ажиллагааг Японы олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлэв.

"Риккоши но рэй" хэмээн нэрлэдэг энэхүү цуврал арга хэмжээг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст 350 гаруй хүн оролцуулан явуулахаар төлөвлөж байсан ч Covid-19 цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулж, оролцогчдын тоог 50 болгон бууруулаад байсан билээ.

Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа 15 минут орчим үргэлжилж, Японы шинэ эзэн хаан Нарухито үг хэлэв. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ёслолд хүрэлцэн ирж, шинэ хаан ширээ залгамжлагчид Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.

Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр хаан ширээнд суух эхний хүн болж байгаа бол хоёр дахь угсаа залгамжлагч нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.

Эх сурвалж: Nippon, NHK
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж