ЭМЯ: ОХУ-ын жолоочоос "Covid-19" илэрч, нийт батлагдсан тохиолдол 362 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

ЭМЯ: ОХУ-ын жолоочоос "Covid-19" илэрч, нийт батлагдсан тохиолдол 362 боллоо

ЭМЯ: ОХУ-ын жолоочоос "Covid-19" илэрч, нийт батлагдсан тохиолдол 362 боллоо

НЭМЭЛТ: 17:40 ЦАГ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Covid-19-ийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдөр (2020.11.08) Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо 5-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 362 болсон байна.

Д.НАРАНГЭРЭЛ: Сүүлийн долоо хоногт манай улсад өдөр болгон шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн тохиолдлууд ихэвчлэн 18-20 дахь хоног дээрээ илэрч байна. ОХУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн жолоочдоос халдвар илэрч байгаа учраас амны хаалт зүүж, олон хүн цугласан газар явахгүй байхыг анхааруулж, Covid-19 халдварын хоёр дахь давалгааны хамгийн хүнд үеийг дэлхий нийт даван туулахаар хичээж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр батлагдсан эхний дөрвөн тохиолдлын хувьд БНСУ-аас ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр 20 дахь хоног дээрээ халдвар илэрсэн бол нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн тээврийн жолооч ажээ.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 318 нь эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 43 хүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүнд, 7 хүн хүндэвтэр, 35 хүн хөнгөн зэрэгт хамаарч буй аж.

Иймд ЭМЯ-наас иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутган цэвэр байлгаж, аль болохоор олон нийтийн газраар явахгүй, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, November 7, 2020

ЭМЯ: ДӨРВӨН ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧ, НИЙТ ТОХИОЛДЛЫН ТОО 361 БОЛЛОО

Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулж, Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Covid-19-ийн халдвар илэрсэн тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт 361 болов. Үүнээс 318 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 43 хүн эмчлүүлж байна.

Нийт 93553 хүнд шинжилгээ хийснээр тусгаарласан хүний тоо 32257 болж, 2729 нь тусгаарлан ажиглалтад байгаа юм. Эмчлүүлж буй 43 хүнээс 35 нь хөнгөн, долоон нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж