Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Төрийн нэгдсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

 

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгох зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан. Засгийн газраас төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвөөс төрийн яам, харъяа агентлагуудад нэгдсэн үйлчилгээгээ танилцуулж, үйлчлүүлэхийг уриалж байгаа юм. Энэ үеэр БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар батлан хамгаалах салбарт үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгаа. Ялангуяа батлан хамгаалах төв архивийн мэдээлэл, лавлагаа болон цэрэг татлагын мэдээллүүдийг цаг үеийн чанартай нэгдсэн мэдээлэл өгөх боломжтойг онцолж байв. Тус үйлчилгээний нэгдсэн төвд 23 байгууллагын 240 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж