Тойм: ХЭҮК-ын гишүүдийг томилж, шинэ жилийн баярыг цуцлав | News.MN

Тойм: ХЭҮК-ын гишүүдийг томилж, шинэ жилийн баярыг цуцлав

Тойм: ХЭҮК-ын гишүүдийг томилж, шинэ жилийн баярыг цуцлав

Тойм: ХЭҮК-ын гишүүдийг томилж, шинэ жилийн баярыг цуцлав

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ХЭҮК-ын шинэ гишүүдийг томилов

Хүний эрх алхам тутамд зөрчигдөж буй энэ үед Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа ХЭҮК-ын гишүүдийг нээлттэй, ил тод байдлаар сонгосон нь энэ долоо хоногийн онцлох гол үйл явдал байлаа. УИХ-ын чуулганы Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус Комиссын гишүүний гурван орон тоог тав болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульчилсан. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан билээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, нэр дэвшигч тус бүрээр нь хэлэлцэв.

Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчдийн талаарх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал хэр байгаа, комиссын гишүүнээр томилогдвол хүний эрхийн баталгааг хангах, хамгаалах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгаа талаар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд Монгол Улсад хүний эрхийн баталгаа, эрхийн хамгаалалтын асуудлууд цаасан дээр хангалттай байна, харамсалтай нь бодит амьдрал дээр хүний эрх зөрчигдөх явдал хот, хөдөөгүй, нийгмийн амьдралын салбар бүрд байсаар байна. Энэ үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулж өгсөн. Шинэ хуулийн дагуу шинэ албанд томилогдохоор нэр дэвшин орж ирж байгаа та бүхнээс хүний эрхийн асуудлын хувь заяа ихээхэн шалтгаалах учраас зоримог, эрч хүчтэй, санаачилгатай ажиллах хэрэгтэй гэдгийг нэр дэвшигчдэд захиж байв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Сүнжид, Г.Нарантуяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувийн, нэр дэвшигч Б.Энхболд 67.5 хувийн, нэр дэвшигч Х.Мөнхзул 60.0 хувийн, нэр дэвшигч Ж.Хунан 57.5 хувийн санал авч, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдов.

Дотоодоос халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийн хүн амыг “өвдөг сөхрүүлж” буй Covid-19-ийн халдвар алдаагүй цөөхөн орны нэг манай улсад дотоодоос халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв. Өнгөрсөн Баасан гаригт Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч халдвар авсан. Түүний хяналтын шинжилгээнээс Covid-19 илэрсэн. Манай эмч, сувилагч нар Covid-19-ийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног тутамд ээлжлэн багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагддаг.

Халдвар илэрсэн сувилагчийн ажлаа хийж байх хугацаан дахь 14 хоногийн хяналтын шинжилгээнээс Covid-19 илэрсэн. Бид хамт ажиллаж байсан багийг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн мэдээлсэн юм.

Шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Монголчууд бид ирэх шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Covid-19-ийн халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохиохгүй байх шийдвэр гаргасан. Иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал учир эрсдэлийг тооцож үзэн дээрх шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн билээ. Мөн шинэ жилийн үеэр үйлчилгээний салбарынхан хэвийн горимоор ажиллах бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас 2021 оны хоёрдугаар сарын 1-ий өдрийг хүртэл амарна. Нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэл хангажээ.

Иргэд дурын эмийн сангаасаа хөнгөлттэй үнээр эм авна

Өнгөрч буй долоо хоногт иргэд, ялангуяа өндөр настнуудын хувьд таатай мэдээлэл нь бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн явдал. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон. "Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих, бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон билээ. Энэхүү хууль арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу Даваа гаригаас хэрэгжиж эхэлсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-08 202.126.89.104

Өвчин Зовлонгоор далимдуулж Зохиомол хомсдол үүсгэж Бараа таваарын үнэ өсгөж буй Наймаачид Өөдгүй бас дэндүү Жудаггүй……

Avatar

Зочин 2020-11-08 202.55.191.194

tiim shuu.enendee l Mongol hunii unergui hogiin humuus.ug ni iim uuyd ard irgedee bodoj baimaar ym.ooroo l asuudald oroogui bol orooliin zovlon hend ch hamaagui gesen hujaa sanaagaar handah yumdaa.uheh uyd ni avsan dotor ni chiheesei bilee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж