Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус анхдугаар хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталсан байна. Богдхан уулын тэнгэрийг ирэх Даваа гаригт тайхаар тогтов.
Мөн тус хуралдаанаас Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх шийдвэр гаргасан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүлсэн байна. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан билээ. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасч, 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал ийнхүү шийдэгдэв.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Чингэлтэй дүүргийн XXVII хороо болон Налайх дүүргийн VII хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргасан юм. Нийтдээ нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий дээрх хоёр барилгыг Турк улсын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд улсын комиссын шийдвэрээр ашиглалтад оруулсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцуулав.
Б.ЖАРГАЛ
зочин 2020-11-08 202.126.92.18
Тайх гэж очоод ниргүүлэх вий! Дархан цаазат ууланд барилга шавуулж, баас шээсээрээ бузарлсан хүмүүсийг тэнгэр ниргэнэ үү гэхээс биш ивээнэ гэж байхгүй. Эх орноо зарсан улс төрч нэрт хулгайчууд, эхнэрээ сольсон бөхчүүд, иргэншлээ сольсон сүмочдыг уул усанд гарахыг нэг мөр хоригловол зохино!!!
Зочин 2020-11-08 202.55.191.130
Uvruur ni duurchihsen barilguudiig buulgaad huuchin hevend ni oruulbal taisnaas iluu buyan bolno doo, gehdee bi yu medehev dee
Boldko 2020-11-08 64.119.25.216
Iim uhaan muutai humuus bidniig udirdaj bh ch gej dee
Зочин 2020-11-08 122.201.21.148
Ajlaa hii l huuhduud chin ulsuj uhlee, arhichid arhindaa jivj bna, hot nil shoroo autobusnii hureltsee muu hiih ajil mash ih baihad ingej balairhaasaa ichdeggui yumuu? Hotiin darga gej mahan tolgoigtoi maliig gargaad bhad ulam l haranhui buduuleg bno.
чингис 2020-11-08 64.119.23.251
бөөн зарлага, албаныхан оролцолгүй, ажилгүйгээр нь хэдэн лам л яввал болоо. ингэлээ гээд сайжирсан юм огт байхгүй, өнөөх ард түмэн нь улам мунхарсаар, уруудаж доройтсоор байгааг анхаарах амьтан алга байна. иймээс монгол улс өөдлөх биш, өмхийрч, ялзаря уруудсаар байна.
Zochin 2020-11-08 64.119.20.180
Iim muhar susegiin hudal shuteenee bolioroo hichneen jil hichneen ardiig hulduu chirj bnada ene haranhui muhar suseg
Би 2020-11-08 203.169.50.116
Ингэлээ гээд юу сайжрах юм бол? Баахан хог тарина биз
Зочин 2020-11-08 202.126.88.61
Балайрч болимоор юм бишүү
Солиорол 2020-11-08 66.181.161.68
Тахиж шүтсэнээр болдог бол Монгол цэнгэлийн манлайд аль хэдийн хүрсэн байх учиртай. Төр шашин 2 тусдаа биш бил үү,
нэгмөсөн төр, шашныг хослон баригч гэж үндсэн хуульдаа оруулмаар юм даа, ёстой л солиорол дээд цэгтээ хүрч байх шиг байнаа.
Зочин 2020-11-08 202.179.26.178
НЭГ ТАЛДАА ТИЙМ. НӨГӨӨ ТАЛДАА ЖООХОН ХӨРӨНГӨЛӨГ ЧИНЭЭЛЭГ БҮЛГИЙНХЭН БҮГД ЛАМ ЭСВЭЛ БӨӨ БАГШТАЙ БАЙЖ УУЛ УСАА ХЭНЭЭС Ч ИЛҮҮ ШҮТЭЖ ДЭЭДЭЛЖ ЦАЙ СҮҮ ИДЭЭГЭЭ ӨРГӨЖ ДЭЭДЭЛЖ ЯВДАГ. ЭНЭ ХЭСГИЙНХЭНИЙГ НЭГ ХЭСЭГ НЬ ЭРДЭМ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ИЛҮҮ Ч ЯАГААД Ч ДИЙЛЭХГҮЙ ДОР НЬ АМЬДРААД БАЙДАГ ЮМ. БЯРААР ҮЗЭЭД БОЛДДОГГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГ БАЙХОО.
Зочин 2020-11-08 202.9.46.251
Mongold 1 ch orig b** baihgui. Bugd hudlaa sdanuud. Shantaajchin haraalch hog novshnuud baidag bolson shde
Зочин 2020-11-08 149.74.112.49
Odoo ene tenger gedeg chini Bayanzvrhiin tenger, Chingeltein tenger bvr Boldyn tenger Badamyn tenger geed bdag bolj bna uu? Er ni bol soliorol. Tiim wm tahih mungu ni ilvvdeed bgaa wm bol bulag sh and sergee, zvleg but tarihad zartsuulah dee
Зочин 2020-11-08 64.119.18.101
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ Ч ҮНЭХЭЭР ЦАЦАЖ БНАА ЭНЭ ХУЛГАЙЧ НАР.
citizen 2020-11-08 202.9.40.75
syyliin yed hymyys munhag bolood shytdeg zyilee toohoo bolij baina. 10 jild ni shashinii hicheel oruulmaar yum
Зочин 2020-11-08 64.119.16.178
Богд уулын тэнгэрийг тахих ёслолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Бөөгийн өмсгөл өмсөөд хэнгэрэг цохиж, дэвж шавж үсэрч дүүлэх хэрэгтэй!!!
Зочин 2020-11-08 150.129.143.40
tain gej yaadiin boloo