Жил бүрийн гуравдугаар сарын 1-нд болдог Эх орончдын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан цуцлагдаж, гуравдугаар сарын 10-ны өглөө 11 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан болохоор болжээ. Мөн 3-р сарын 18-ны өдрийн 14 цагаас ЗХ-ний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
Бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Монголын бөхийн холбооноос мэдээлэв.