"Мал-Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн 150 гаруй тооны малыг 35 удаагийн үйлдлээр хулгайлан зарсан этгээдүүдийг Баасан гариг (2020.11.06)-т дайчлан баривчилсан байна.
Тодруулбал, тус этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан байна. Дээрх этгээдүүд 2020 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 100 гаруй тооны бод, 46 тооны бог малыг хулгайлан зарж борлуулсныг мөрдөн шалгалтын үеэр тогтоожээ.
Өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нэг бүлэг А, Х, Э, Ж нарын найман этгээдэд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
С.УНДАРМАА
Лорд 2020-11-08 122.201.24.112
Муусайн хулгайчуудыг хатуу шийтгэ!
Zochin 2020-11-08 202.55.188.33
Нүүр царайгий н харуулж бай муусайн нохойн гөлөгнүүдийг хулгайчийг өмөөгдөг хулгайч вэ
Zochin 2020-11-08 202.55.188.109
Нүүр царайгий н харуулж бай муусайн нохойн гөлөгнүүдийг
Zochin 2020-11-08 202.55.188.109
Хулгайчуудийг хатуу цээрлүүл хүн чанаргүй муу новшнууд ядарсан улсийг л цөлмөнө баячуудийг чаддаггүй гөлөгнүүд байгаа юм
Иргэн 2020-11-08 150.129.143.209
Малын хулгайч нарыг хуулийн дагуу хатуу шийтгэхээс гадна, харъяа аймаг сум баг дүүрэг хороо хэсэг зэрэг хаягийг болон овог нэрийг нь тодорхой бичиж мэдээлэх хэрэгтэй байна..Тэгвэл иргэд тэднээс сэрэмжлэх төдийгүй муу нэр нь тэдний болон үр удамд нь ч хүртэл нөлөөлөх уршигтай.Ингэж л эдгээр өөдгүй шударга хөдөлмөрөөс зугтаагчдыг олон нийтээр жигшүүлж хүмүүлэх нь тэдэнд болон тийм хүмүүст нөлөөтөй.
ШИЛИЙН САЙН ЭР 2020-11-08 202.179.26.177
МОНГОЛЫН САЙН ЭРЧҮҮДИЙГ СУЛЛА ХУЖААНУДАА.
Зочин 2020-11-08 64.119.23.130
Хулгайч, дээрэмчин тонуулч, танхай балмад аймшгийн засрашгүй гэмт хэрэгтнүүд,орон шоронгийн эзэд, манай орчин үеийн дураар дургисан, хууль зүйгээ хөсөр хаясан, замбараагүй хөрөнгөтөн нийгмийн үед олноо өргөгдсөн, баатар гавьяат болчих гээд байна шүү. Хууль ёсоо чангатгаж, таслан зогсоох ажлаа эрчимжүүлмээр. Өршөөл хайрлал үзүүлдэг, өмгөөлж хамгаалдгаа болимоор юм.
Зочин 2020-11-08 64.119.24.48
Эд нар чинь хулгайч биш шилийн сайн эрчүүд. Хурдан сулла.
Зочин 2020-11-08 103.26.195.13
Хүний нэр төр чухал гээд А, Б, Г, Д нар хулгай хийлээ гэхээр чинь наадуул чинь дахин хулгай хийнэ.Наадуул чинь шоронд хүмүүжихгүй. Ганц л арга бий. ТЭР БОЛ АЙМАГ, СУМ, БАГ, ДҮҮРЭГ, ХОРОО, ГУДАМ, БАЙШИНГ НЬ ОВОГ НЭРТЭЙ НЬ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ. Тэгвэл наадуулыг чинь эцэг, эх нь хамаатан садан нь, нутаг нугынх нь зөв замд нь оруулна.Ингэж зарлах бол хамгийн үр дүнтэй шийтгэл.Одоо наадуул чинь инээд нь хүрээд л сууж байгаа.100 жилийн ойгоор өршөөгдөөд дахин хулгайгаа хийнэ дээ гээд хээв нэг сууж байгаа
Зочин 2020-11-08 202.21.109.85
Энэ саналыг 100% дэмжиж байна. Хулгайч нар дахин дахин хулгай хийдэг нь нэг хаягийг нь нуудагтай шууд холбоотой бөгөөд цаашид ичиж зовохгүйгээр хулгайгаа үогэлжлүүлж байна.
Зочин 2020-11-08 202.126.89.150
Malyn hulgaichid adgiin amitad!
Зочин 2020-11-08 202.126.89.237
Үхсэний чинь хулгай татвараа авч байна
eruu 2020-11-08 202.70.34.38
manai eruugin dygar xeltsihen chiglel awch tow dyndgowi aimgiin tsagdagiin gazriin bie byreldhyyntei shyyrhai ajillaga ywuulaj daichlan gazardeern bariwchlaj Tatje.. alba xaagchdad bayar xyrgie..
иргэн 2020-11-08 66.181.179.161
Цагдаагийнханд баяр хүргэе. Зүгээр сууж хүний хөдөлмөрийг дээрэмддэг хүмүүстэй хатуу тооцоо хийх хэрэгтэй шүү. Ийм сайхан оронд амьдарч байж, Маш муухай юм хийж, ингэж хүний голыг харлуулж явдаг өөдгүй амьтад байна.