"Мал-Мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн 150 гаруй тооны малыг 35 удаагийн үйлдлээр хулгайлан зарсан этгээдүүдийг Баасан гариг (2020.11.06)-т дайчлан баривчилсан байна.
Тодруулбал, тус этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан байна. Дээрх этгээдүүд 2020 оны долоодугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Төв болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс бусдын 100 гаруй тооны бод, 46 тооны бог малыг хулгайлан зарж борлуулсныг мөрдөн шалгалтын үеэр тогтоожээ.
Өмнө нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нэг бүлэг А, Х, Э, Ж нарын найман этгээдэд холбогдох хэрэгт Төв аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ