Саудын Арабын нэг гүнж Парис хотын төвд орших гэрээсээ 600 мянган еврогийн үнэ бүхий тансаг эдлэлүүдээ хулгайд алдсаныг Францын хэвлэлүүд онцолжээ. Одоогоор нэрийг нь нууцалж буй 47 настай гүнж наймдугаар сараас хойш Парис дахь гэртээ очоогүй байсан бөгөөд саяхан Францад ирэхдээ их хэмжээний эд зүйлсээ хулгайд алдсанаа мэдээд, сэтгэл санааны цочролд орж, эмнэлэгт хүргэгджээ.
Тэрбээр нэг бүр нь 10,000-30,000 еврогийн үнэ бүхий 30 ширхэг “Hermes” брэндийн цүнх, “Cartier” брэндийн бугуйн цаг, гоёлын үнэт эдлэлүүд, арьс үсэн эдлэлүүд зэрэг эд зүйлсээ алдсан байна.
Хулгайч гүнжийн орон сууцны хаалгыг эвдэлгүйгээр онгойлгож орсон байсан бөгөөд Парис хотын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг энэхүү хэргийг шалгаж эхэлжээ. Мөрдлөгийн явцад гүнжийн орон сууцны нөөц түлхүүр алга болсныг тогтоосон байна.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ