АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх мужуудын нэг Пенсильвани мужийн дүн өчигдөр орой /2020.11.08/ гарснаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус мужийн 20 төлөөлөгчийн санал дээр Невада мужийн зургаан төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 290 санал авч ялалт байгуулжээ. Харин түүний өрсөлдөгч Дональд Трампын хувьд 214 саналтайгаар сонгуулийг дуусгаж байна. Гэхдээ тэрбээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, шүүхэд хандахаа мэдэгдлээ. Тэрбээр цар тахлын улмаас шуудангаар санал хураасан явдлыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нь 74 сая гаруй сонгогчийн санал аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өмнөх дээд амжилтыг 2008 онд Барак Обама тогтоож байжээ. Мөн тэрбээр АНУ-ын түүхэнд өмнөх Ерөнхийлөгчтэйгөө өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна.
Түүнчлэн Жо Байден нь 1988 онд мөн Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан бөгөөд үүнээс хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа Ерөнхийлөгч болж байна. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа юм. Байдены сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж байгаа юм. Камала Харрисийн эх нь Энэтхэг, эцэг Ямайк хүн ажээ.
Ийнхүү АНУ-ын түүхэнд хамгийн хүнд хэцүү цаг үед болсон сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өнгөрсөн шөнө ард иргэддээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон явдал нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний өмнө маш олон ажил байгаа хэдий ч юун түрүүнд миний төлөө саналаа өгсөн болон өрсөлдөгчийг минь дэмжсэн бүх америкчуудын төлөө ажиллах Ерөнхийлөгч байна гэдгээ амлаж байна. Одоо Америкийн ард иргэд та бүхэн уур хилэнгээ хойш тавьж, нэгдэх цаг болсон гэж бодож байна. Би Америкийн дундаж давхаргыг сэргээж, энэ улсын ноён нурууг дахин босгож, АНУ-ыг дэлхий дахинаа хүндлүүлэхийн тулд ажиллах болно” хэмээн хэлэв.
Жо Байдены хувьд дэлхий даяар цар тахал нүүрлэсэн, тэр тусмаа АНУ хамгийн их хохирол амсаад буй хүндхэн цаг үед Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Түүнчлэн тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарч, ард иргэд нь хуваагдсан байдалтай байгаа юм. Дашрамд дурдахад, АНУ-ын Үндсэн хуульд нэгдүгээр сарын 20-ны өдрийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр хэмээн заасан байдаг.
Эх сурвалж: CNN
Агуу хүчирхэг Америкийн нэгдсэн улс мандтугай 2020-11-08 66.181.161.80
Агуу Америк улс дэлхийн итгэл найдвар гэрэл гэгээ шүү дээ.
Зочин 2020-11-08 202.21.108.26
Байденыг хараад идэж чөтгөр аваг.
Заагч 2020-11-08 202.179.31.251
Хар вирус хятадын дэлхийг залгих сонголт боллоо гэхдээ зөнөг байден баярлах болоогүй Трамп шүүхэд хандаад бүх луйврыг гаргах байх бослого үймээн дэгдэнэ яагаа ч үгүй дахин сонгууль явуулах хэрэгтэй нэг зуун мянгыг нэг зуун сая гэдэг тэнэг хүн яаж ерөнхийлөгч байх вэ?Сүүлд мэтгэлцээнд Трампыг жорж гэж будилсан зөнөсөн өвгөн хэрэггүй дээ.
Зочин 2020-11-08 202.21.108.136
ГАМИНГИЙН ВИРУС
Зочин 2020-11-08 202.126.90.32
Нас намбандаа, мэдлэг боловсролтой , сайхан хүн гэж ийм л байдаг даа.
Нэргүй 2020-11-08 66.181.180.135
Дэд Ерөнхийлөгч байхдаа Ерөнхий сайд С.Батболдын урилгаар монголд ирж байсан. сайхан энгийн хүн байна лээ. Тэр үед эдийн засаг өндөр өсөлттэй бодож санах юм багатай сайхан байждээ
Зочин 2020-11-08 202.55.188.34
Дэлхий буцаад Хятадын ноёрхолд орох нь дээ. Хургэн хуу нь Хятадын херенге оруулалттай компанийн том хувьцаа эзэмшдэг хун Хятадын талыг л барьж ажиллах байх. Уг нь Хятадыг дэгэнд нь оруулахад Трамп хэрэгтэй л байсым.
Жанхуу огцор. 2020-11-08 64.119.17.162
Алс холын Америк оронд ард түмэн мэдлэгтэй, шударга, даруу хүнийг сонгож шударга ёсны НАР мандлаа. Монголчууд бид бүхэн ирэх жил яг ийм адил сонголт хийж хулгайч луйварчин нөхрийг огцруулж шударга ёсны НАРыг мандуулна гэдэгт гүнээ итгэж байна.
Зочин 2020-11-08 202.9.46.199
ЗА АЗИЙН АДГИЙН ГАНЦ ГУЙЛГАЧИН, ХЯТАДАД ХАР НҮҮРСЭЭ ЗАРЖ ГОЛОО ЗОГООДОГ ХАЛТАР УЛСЫН ИРГЭД АНУ-ЫН СОНГУУЛИЙГ ШҮҮХ БОЛООГҮЙ ШҮҮ. ӨӨРСДИЙНХӨӨ УИХЫН ГИШҮҮҮН,, ЕРӨНХИЙЛГӨӨР СОНГОСОН ХАЛТАЙСАН БОЛОВСРОЛГҮЙ, ООРК ГАРАЛТАЙ БӨХЧҮҮДЭЭ ХАРЧИХ. ТЭГЭЭД ОЛОН ЮМ ДОНГОСЦГОО. ДАРАА ЖИЛ ОЛИГТОЙХОН ХҮН СОНГОХОО Л БОД.
з 2020-11-08 66.181.161.13
яг үнэн
Зочин 2020-11-08 98.33.93.32
Ер нь энэ тооллогын дүнгүүд Ассошейтед Пресс,CNN, Fox News WSJ,Washington post зэрэг хэвлэлийн акулуудын мэдээлэл дээр үндэслэгдэж гарсан, эдгээр нь хооронддоо зөрүүтэй,засвар их орж байгаа юм билээ. Ийм учраас Трамп fake news үүдийн мэдээгээр ялагддаг нь би биш гээд таахалзаад байгаа,бүх тооллого дуусаж баталгаатай үр дүн гарсны дараа л ялагч тодрох юм шиг байна
Зочин 2020-11-08 64.119.17.162
Юм уншиж ойлгодог ямар ч эрүүл хүн бүх бурууг бусад руу чихдэг, арьс өнгөр ялгаварлах, улс орныг болоод хүмүүсийг элдвээр хэлж доромжилдог, сэтгэцийн хувьд эрүүл бус трампыг дэмжихгүй. Трамп ялагдсан тул сохнгуулийг хууль бус гэж зарлаж улс эх оронд үймээн самуун дэгдээхээр шийдсэн байна. Ийм л тэнэг мулгуу фашист нөхөр шүү дээ.
зочин 2020-11-08 66.181.161.87
Америкчууд ,, Америк орныг бурхан ивээг ,, гэнэ , Оросууд ,, Путинийг минь бурхан ивээгэ ,, гэнэ . Монголчууд ,, Бурхан минь намайгаа өршөө ,, гэнэ …. Залбирал нь хүртэл нэгийг хэлээд байна да .
Зочин 2020-11-08 98.33.93.32
Ок
Зочин 2020-11-08 98.33.93.32
Хараад байхнээ баярлах бас болоогүй байна.CNN- ий сүүлийн мэдээгээр Аризонагийн 11 саналыг Байданаас хасаж ,харьцаа 279:214 болгож,учир нь тэнд саналын 99 хувийг тоолсон,саналын зөрүү маш байгаа гэнэ,хэнч ялж болохоор. Үлдсэн Аойд Каролина(15),Жоржа(16),Аляск( 3) мужуудын тооллого дуусаагүй байна.Жоржад Байден бага зэрэг илүү байна. Пенсильвань(20) Байденийг ялагчаар тодруулсан ч тэнд тооллого 99 хувьтай үргэлжилж байна….Эндээс харахад Трампын бадарчин баярлах болоогүй гээд байгаа нь үнэн шиг
Зочин 2020-11-08 98.33.93.32
Хэрэв Аризона,Хойд Каролина,Аляск мужид Трамп ялвал 45 төлөөлөгчийн санал нэмэж аваад 259 саналтай болно. Байден тооллого одоогоор дуусаагүй ч ялагчаар тодорсон Пенсилваний 20 саналтайгаа нийлээд 279 саналтайгаар ялагчаар тодорцон байдаг. Хэрэв Пенсильвани тооллого дуусахад Трамп ялвал яахав ??!!! Трамп 259+20 болж ялна !!??? Магадлал бага ч боломжтой хувилбар !!!Хэрэв Байден Пенсилваний 20 тойгоо үлдээд ялагч болвол Трамп Пенсильваний тооллогоор шүүхэд хандана
Зочин 2020-11-08 98.33.93.32
Энэ тохиолдолд 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Goerge W Bush,Richard Gore хоёрын хооронд болсон явдал давтагдах магадлал өндөр. Ардчилсан намаас нэр дэвшсэн Гор ялагч боллоо гээд баярлаж байсанч БН намын Буш дээд шүүхэд нэг мужын тооллого будилсан гэж хандаад ,дээд шүүх Бушийн талд шийдвэр гаргаж БН намын Буш ерөнхийлөгч болж байлаа… Supreme Court буюу дээд шүүхэд Трамп өөрийн хүмсээ мэдсэн юм шиг чихсэн шүү !!!!??…… Бурхан харж үзэж ийм юм битгий болоосой гэж залбир !!!!!
Зочин 2020-11-08 98.33.93.32
Дээр Трамп дээр Жоржагийн 20 саналыг нэмэх юм шүү,алдаж,тэгвэл ,Трамп 45 санал нэмэж авах гэж уншвал зөв болох
Зочин 2020-11-08 98.33.93.32
F""""k 20 биш 16…… Баяраа хаагаад сүүлийн стаканаа гуслаа
Мон 2020-11-08 66.181.181.73
Мөрөөдсөн нь
Зочин 2020-11-08 66.181.191.219
Manaid bol tv-r olon garsan humuus gardagiin, songoj bgaa humuusiin tarhi n zugeer bish ee!
Зочин 2020-11-08 103.26.195.127
Солиот эр Трампыг ажлаас нь халллаа. Мань хүнийг эмчилгээнд явуулах юм шиг байна. Хэрэв зээ Трамп Цагаан Ордноос явахгуй гэж гүрийх бол хүч хэрэглэж гаргах эрх мэдэл АНУ-ын төр засагт бий гэж Америкийн улс төрчид, хуульчид мэдэгдэж байна.
mgl 2020-11-08 139.5.219.162
Trump nudag hun, manaihtai strategiin tunshleliin geree baiguulsan bid talarhaj yavah yostoi.
mgl 2020-11-08 139.5.219.162
Trump ch mundag hun, manaitai strategiin tunshleliin geree baiguulsan, bid talarhaj yavah yostoi.
Зочин 2020-11-08 202.126.89.187
Монголд дараагиин ерөнхиилөгч. Хэн байх бол
зочин 2020-11-08 66.181.161.87
Ээлжит нэг хулгайчч л болышд . Монголчууд ямар хүн сонгох биш … ..Мөнгийг л сонгышд .
Zochin 2020-11-08 207.38.232.215
Bas neg boh l bolno biz. Udirdaj yadaad baih yumgui zomhon oron.
Zochin 2020-11-08 207.38.232.215
Neg boh bolno biz. Udirdaj yadaad baih yumgui zomhon oron.
Зочин 2020-11-08 49.181.188.20
Арьс өнгөний үзлийг институтчилэх аюул тулгарсан даа энэ улсад. Ёстой л бурхан ивээж!
Зочин 2020-11-08 182.232.27.123
Mr. Trump you're fired!!!
Зочин 2020-11-08 202.9.40.178
Трамп ч мундаг ерөнхийлөгч шүү
Зочин 2020-11-08 202.9.40.178
Трамп ч мундаг шүү
Ovgon 2020-11-08 64.119.16.18
aguu amerik mandtugai. Fashist putler Trumpiin dalbaan dor neg heseg jaaahan oodorch galzuursan, hoorhii putleriin naidvar tasarsaaan kkk.
Зочин 2020-11-08 202.21.109.112
ЗӨВ
Зоч 2020-11-08 202.126.90.48
24онд өвчин ч дарагдна биз. Бид ч сонголтоо чөлөөтэй хийх биз. Бөх тэх жүжигчид алиалагчидыг гаргахгүй л бол боллоо…
иргзн 2020-11-08 202.179.27.138
манайд бол Бөх Шинжлэх ухаан ч Хэн ч гарсан бүгд л адилхан Намаа болон Хувийн эрх ашгаа бодсон юмнууд л гарна, Ойрын хэдэн жилдээ Улс орон, Ард иргэд ээ бодсон Төрийн тэргүүн гарахгүй ээ, манайхаас
Зочин 2020-11-08 122.201.22.227
21 онд Монголчууд ямар сонголт хийхээ мэдэж бгааз? бөхчүүдээ хөөж явуулаад шинжлэх ухаанчдаа оройдоо залахын бгааздэ
Зочин 2020-11-08 202.126.90.129
Монголд элэгтэй хүн
Зочин 2020-11-08 202.126.89.150
Neg hyatad hyataduudtai tuunii uvug etseg n ertnees tunshiin holbootoi baisan, Mongolyg darahad tus uzuulj hamtarsan, tuunii nereer nerlegdsen ordon hyatadad bdag gesen shuu, ForBiden gedeg gesen, 😂
Zochin 2020-11-08 192.82.70.97
Saihan ardchilsan uls shuu!!!!!
Joe Biden 2020-11-08 103.10.21.46
In God We Trust.
Монгол хүн. 2020-11-08 103.10.21.46
GOD BLESS AMERICA.