Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 3 тэрбумаар дэмжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 3 тэрбумаар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 3 тэрбумаар дэмжинэ

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 99,5 мянган хүн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хангахад Хөдөлмөрийн яам анхаарч, тодорхой бодлого барьж ажилладаг.  Хөдөлмөрийн сайдын гуравдугаар сарын 1-ний А/50 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ийм зөвлөл байсан ч төдийлөн хангалттай сайн ажиллаж чадаагүй. Тиймээс Г.Баярсайхан сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ажиллах ёстой уг зөвлөлийг дүрэм журмынх нь дагуу ажиллуулахаар бүрэлдэхүүнийг нь шинэчлэн, үүргийг нь тодорхой болгон зааж өгсөн юм. Зөвлөлийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж бүрэлдэхүүнд нь яамны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөллийг багтаажээ. Тус зөвлөл нь  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт, арга хэмжээний хэрэгжилт, тэдгээрийг эрчимжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх үүрэгтэйг зөвлөлийг ахалж буй Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт хуралдааны эхэнд танилцуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл анхны хуралдаанаараа зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмаа хэлэлцэхийн хамт УИХ-аар саяхан батлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсч, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэн баталлаа.

Хөдөлмөрийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд  бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүг нөхөн олгох, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, бичил аж ахуй эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсруулсан төслийг сонгон шалгаруулж, санхүүгийн буцалтгүй тусламж олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг тусгай тоног төхөөрөмж, нөхцөл бүхий тусгайлсан сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулах, ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөтөч, дохионы орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

2013 онд хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нийт 1,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 1180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2349 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж 1,7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. Өнгөрсөн  онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2,7 тэрбум төгрөг гаргаж 3540 иргэнийг хамруулан 1988 байнгын ажлын байр бий болсон. Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдаг бөгөөд 2016 онд нийтдээ 3,0 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

сараа 2016-03-02 202.9.40.0

Манай хүү 80 хувийн хараагүй хараагүйчүүдйн нийгэмлэгт ажилладаг боловч авч байгаа цалин нь/ цалингийн доод хэмжээ 192.000₮ / амьдралд нь хүрэлцдэггүй учир эхнэртэйгээ гэрээр / шүр сувс, тууз, үслэг эдлэл / бүтээл хийж нэгэн ТББ-р зуучлуулан зарж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Авгайн сая төрсөн. Тиймээс энэ зээлд хамрагдаж болох болов уу? Ажилтай гээд хамрагдахгүй юу? хариу хурдан хэрэгтэй байна

Тэр бум 2016-03-02 103.229.120.3

Яамны цахим хуудсан дээр нь энэ тухай битгий хэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн үг түй ч алга. 2013 оноос эхлээд тэр бум тэр бумаар нь идсэн юм байна л гэж хардагдахаар харагдаж байна

BOLD 2016-03-02 103.229.123.6

neg hund deed tal ni heden torognii zeel olgoh yum

Зочин 2016-03-02 49.0.187.196

zugeer 1 2 say torgrog ogchihoo. say togrog l ogchih bid ih bayrlana.

Зочин 2016-03-02 202.126.91.95

Миний бие физикийн багш мэргэжилтэй ба биоэнергийг шашны талаас бус шинжлэх ухааны талаас судлахыг тун их хүсдэг. Төрийн ажилтнуудад энэ тухай хандахад шашин, шинжлэх ухаан 2-ыг хослуулж болохгүй гэсэн ганцхан хариулт л хэлдэг тул миний бие тэдэнд хандах нь амаа бузарласан дэмий зүйл гэдгийг хатуу ойлгосон.. Тэгээд ч биологийн,биохимийн, анагаахын, радиофизик, биофизик гэх мэт олон салбарын эрдэмтэд нэгдэж хувилгаануудыг судлана уу гэхээс над шиг олон жил эрдэм шинжилгээний ажил бус харин ЕБС-д багш хийсэн хүн хичнээн хичээн зүтгэсэн ч үр дүн гаргахгүйн ойлгомжтой. 2016 оны 11 сард МУИС-ын гүн ухааны тэнхмийн 60 жилийн ой болж байхаар очоод монгол увьдастнуудын тухай мэдээлэх гэсэн биш буруудаж залуу багш нар нь нийлэн намайг чирч гаргасан. Хурал тарсны дараа төвд судлал, шашны мэргэжилтнүүдтэй уулзах гээд хүмүүсээс нь асуухад тэд бүгд нэг нэгнээ таньдаггүй ба худлаа хүмүүсийг зааж надаас зугатан дөлж байсан. Нийгмийн хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд хандахад эрүүл мэндийн яаманд ханд гэсэн, ФТХ-н 1 номерын, дэлхийд данстай гэж зурагтаар сурталчлаад байсан ЧИНГИСИЙН ОДОНТдоктор Намсрайд хандахад судлах боломжгүй гэсэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг лхагва гариг бүр хүлээн авна гэсэн монгол улсын баатар Бат-Үүлд 2016 оны 1 сарын эхнээс эхлэн хандахад туслах ажилтан нь өнөөдөр 14 цагт таны асуудлыг шийдэхэд тусалж дийлэхгүй тул засаг дарга хүлээн авах боломжгүй боллоо гэсэн хариултыг өнөөдөр 3 сарын 2-ны14 цагт өгсөн. Миний бие сохрох оноштой байсан ба -5 дптр шил зүүдэг байсан бол одоо -2 дптр шил зүүдэг. Хараа сайжруулах дасгалаа би уул нь аль 2005 онд нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүдтэй уулзан хүүхдүүд дээр туршин үзэх үү гэхэд татгалзсан хариу авсан ба ардчилсан намын төртөй болсон өнөө үед буюу 2015 оны11 сараас эхлэн нийслэлийн эрүүл мэндийн газар, багшийн хөгжлийн ордон, Сүхбаатар дүүргийн боловсролын асуудал хариуцсан албан хаагчид, 1, 3,16, орос 3, 50,23, 5 сургууль, Ирээдүй цогцолборын захирал, нийгмийн ажилтнуудтай уулзан саналаа хэлэхэд нэг нь ч дэмжин сонирхоогүй. Төрийхөн шинэ санал хүлээн авангуутаа тэр хүн дээр оч эсвэл дараа ир гэхээс өөр хариулт мэдэдгүй амьд автомат хариулагчид шиг хүнтэй харьцдаг. Жишээ нь Багшийн ордны эрүүл мэнд, тусгай боловсрол хариуцсан 2 мэргэжилтэнг олон өдөр хайн олоод саналаа хэлэхэд юун сайн юм хөтөлбөрөө боловсруулаад, сургалтын төлөвлөгөөтэй хамт авчир гэсэн ба шаардсан зүйлсээ хүлээн аваад тэд дараагийн долоо хоногт ирээрэй гэх мэт хойшлуулан 1 сарын турш 5 нүүр бичсэн нимгэн материалыг минь судласных дараа товлосон цагт нь чүй чай олж уулзахад улиг болсон боломжгүй гэсэн хариултаа л төрийхөн давтсан. 2015 оны 1 сард ШУА-н дэд ерөнхийлөгч Академич, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан Рэгдэлд биоэнергийн тухай санал дэвшүүлэн хандахад хүнтэй харилцах аргад суралцаагүй согтуу ч юм шиг өвчтэй ч юм шиг нөхрийг ахиж бүү оруулаарай гэж тушаасан.Хамгийн сүүлд 2016 оны 3 сарын 1 өдөр Эрүүл мэндийн яаманд сэтгүүлчид, Ламбаа сайдтай уулзаж байхад нь асуулт тавих гэхэд ярилцлагын цаг дууслаа гэсэн ба эрдэм шинжилгээ хариуцсан Цэнджав гэсэн мэргэжилтэнтэй уулзахад АУЭМШУих сургуулийн эрдмийн зөвлөлд ханд гэсэн ба тийшээ очиход мэргэжилтэн нь наадахыг чинь судалддаг эрдэм шинжилгээний ажилтан байхгүй байна уучлаарай, гарах хаалга тэр байна гэсэн. Иймд биоэнерги гэдэг зүйлийг өнөө цагт монголын шинжлэх ухааны эрдэмтэд судлах чадваргүй болно. Тэгээд ч хөнжлийхөө хирээр хөлөө жий гэдэг үгийг санавал биоэнергийг миний бие судлах боломжгүй болохоо ойлгосон тул зөвхөн өөрт нэмэр болох буянтан ивээн тэтгэтчид нууцаа хэлж түүнийг бузраас арилгахад нь туслан өөрийгөө 100 хувь эрүүл болгох зорилго л өөртөө тавих нь зөв болохыг ойлголоо.

Зочин 2016-03-02 202.126.91.95

Жинхэнэ биоэнергитэй, ёс жудагтай удган хүмүүс өөрсдийгөө сурталчилдаггүй. Тэд гадаадад л амрахгүй бол есөн шийдийн зовлон байнга сонсох нь тамир тэнхээг нь барж тун их ядраадаг гэсэн.Оросын зөн билгийн тулааны ялагчид тэр чигээрээ луйварчид ба театр, кинодрамын анги төгссөн жүжигчид гэсэн ба өндөр төлбөр төлж нэвтрүүлэгт оролцоход тэмцээн болохоос 4-5 хоногийн өмнө тэдэнд шуудангаар ямар сэдвээр бэлдэж байгаа тухай асуулт, даалгавруудыг ирүүлдэг гэж 1 гайгүй оролцогчийн эхнэр нь ам алдан ярьж байна лээ. Өдрийн сонины тал нүүр ярилцлага 600 мянган төгрөг, үндэсний телевизийн 1 минутын сурвалжлагын төлбөр 150000 төгрөг билээ. Иймд ашгийн төлөө бүхнээ зориулагч луйварчид л бусдыг мэхлэхийн тулд худлаа үнэтэй нэвртрүүлэг мөнгө төлж бэлдүүлэн тэгээд зарсан зарлагаа өндөр үнэтэй тарифаараа нөхөж олдог гэсэн. Оросын ялагчид 1 удаа 15000-20000 рублээр үздэг гэсэн ба хулхидуулсан хүмүүс тэд шууд л өөрийх нь тухай ярих байх гэж бодсон чинь баахан юм асуугаад л тийм засал хийлгэ гэж гаргасанд гутарсандаа оросын интернэт сайтуудаар гомдсондоо сэрэмжлүүлж бичсэн байна лээ. Жинхэнэ оточ иргэд өөрсдийгөө сурталчлах огт шаардлагагүй ба харин ч эсрэгээр зовлонд унасан хүмүүсээс дөлж зугтан явдаг юм билээ. Намайг 1 буянтай буриад оточ нутагтаа олон хүнийг өөрийн увьдсаараа эдгээдэг гэсэн ба Төвд, Монгол, Хятадын нутгаар аялан бусдыг эдгээхэд алдсан энергээ нөхдөг гэсэн ба аз болж Төвдэд биеэ цэнэглэн хүчтэй болоод Орос руугаа харьж явахдаа намайг 2007 онд анх барьсанаар тодорхой хэмжээгээр надад эмчилгээний илүү үр дүн үзүүлсэн ба хэзээ монголд ирэх бол гэж түүнийг би их хүлээдэг билээ. Тэрбээр нутагтаа амарч чаддаггүй гэсэн ба зарим үед шөнө юм уу үүрээр өвчтөй нэгэнд туслахаар явж тамирддаг гэсэн. Тэрбээр хүүхэд, 1 бол хүнд өр ширгүй, хүн амьтан гомдоон хороогоогүй шудрага хүмүүсийг барих тун урамтай гэсэн ба архичид, луйварчдын нүглийг арилгахын тулд тун их зовдог гэсэн.

Зочин 2016-03-02 202.126.91.95

Сонгуульд нэр дэвшигч ямар ч намых байх нь хамаагүй ба гол нь жудагтай иргэн бөгөөд биоэнергитэй монгол хүн д итгэдэг бол хамтран ажиллах санал тавьж байна. Миний бие толгойндоо авсан маш хүнд гэмтлээс өнчин тархины дааврын гаралтнын сувагт хавдар үүссэнийг нарийн тоног төхөөрөмжгүй монгол эмч нар 25 жилийн турш зөв оношлон эмчилж чадаагүй ч хавдар этгээдэг биоэнергитэй бариач нарын алганаас нь цацрах хүний нүдэнд үл үзэгдэх биотуяагаар өвчний голомтоо шаруулсан нь үр дүнгээ өгсөн. Амархан оношлогдохгүй краниофарингиома гэдэг энэ өвчин мань бүрэн эдгэрэхэд тун ойрхон ба гол нь биеийн энергийн цоорхой хаана байгааг оношилж чаддаг монгол бариач хүн байхгүй байна.Иймд биоэнергийн ундрага төвийн дэргэд энергээ өглөө болгон бүрэн нөхөх найз увьдаснаараа бариулмаар байна. Миний бие, чадалтай биоэнергитэй ч анагаахын мэдлэггүй ламын хамт Монголын эсвэл Орос, Төвдийн биоэнергээр баялаг сүмүүд рүү зарах зардлыг даана гэвэл орчуулагчаар нь явья. Өнөөгийн манай нийгэм ардчилсан нэртэй боловч жинхэнэ бузар хүнд сурталтан хүнийг ялгаварлан үздэг төрийн түшээдээр дүүрсэн тул тэд нарт би огт итгэхээ больсон тул гайгүйхэн шиг мөнгөтөй хүнд хандаж байна. . Хэрэв итгэл байхгүй бол биоэнергийн үйлчилгээ авахгүй тул ямар ч үр дүнгүй тэнэсэн зугаалга болно. Биоэнергитэй ундрага газрыг бид хоёр нийлээд илрүүлж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Шуналтай лам хүнээр бус даруухан, шудрага увьдастнаар заслаа энергийн ундаргын дэргэд хийлгэхийг хүсвэл утсаа, эсвэл уулзах газрын хаягаа үлдээнэ үү.

Зочин 2016-03-02 103.57.93.40

ЗӨВ ШҮҮ

Зочин 2016-03-02 202.126.91.95

Шинжлэх ухааны мэдээ сэтгүүлд нийтлэл өгөхдөө эдгэрч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн биш буруудаж Пүрэвдорж гэдэг нарийн бичиг нь эрхлэгчтэйгээ дээрэлхэн хэвлэхээс татгалзсан. Журмых нь дагуу бичээд өгөхөд юу нь болохгүй байгааг нь асуухад чиний судалдаг сэдвээр мэргэжилтэн байхгүй тул алдаатай эсэхийг нь шалгах боломжгүй гэсэн товч хариулт өгч байна лээ. Гэтэл журман дээр нь нийтлэл нь урьд нь монгол улсад хийгдэж байгаагүй судалгааны үр дүн байх ёстой гэсэн байсан. Хамгийн хэцүү зүйл нь ШУА-н монголдоо ганц хэвлэдэг "Шинжлэх ухааны мэдээ" сэтгүүлийн редакцийн ажилтнууд орос хэлнээс өөр хэлгүй тул залуучуудыгаа нүд үзүүрлээд боогоод байгаад учраас эрдэмтэн бол гэж сурагчиддаа ухуулах утгагүй болж байна.Монгол улс ардчилсан улс биш ба хүний наад захын эрхийг хамгаалах чадвар байхгүй. Хөгжлийн бэрхшээлэй иргэдэд хандахад ямар ч шатны төрийн албан хаагчид өөрийн эмгэгээ хэлэхэд шууд дуугай болж хэлгүй царайлдаг юм байна лээ. Тэр ч байтугай Нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яамны жижүүр нь хүртэл яам руу оруулахгүй дээрэлхдэг тул тийшээ зүглэсний хэрэггүй. Сонинд сайн мэдээтэй ярилцлага өгье гэхэд 1 сая төгрөг ба телевиз 1 минут нь 150000 төгрөг тэгсэн мөртлөө авилгач улстөрч, хүн алсан гэмт хэрэгтнүүдийг үнэгүй сурталчилдаг чөлөөт хэвлэл бол ард түмнийх биш .Монгол хүн монгол хүнээ үзэн ядаад байхад хятад хүн намайг нутагтаа 5 жил үнэгүй сургасан байдаг.Хүний эрхийн төв комисст хандахад туслана гэсэн мөртлөө 3 сарын дараа буюу өнөөдөр наадахын чинь тухай хууль байдаггүй юм байна гэсэн. Төрийн албан хаагч хүнд өөрийн урьдны болон одоо цагийн сул тал, дутагдлыг огт ярьж болохгүй ба харин өөрт тань туславал тэдэнд ямар 1 ашиг унана шүү гэдгийг эхлээд зөвөөр ойлгуулж тайлбарла.Хэрэв тэдэнтэй үзэл бодол нийлэхгүй марган муудалцдвал танил талгүй л бол дараа дахин уулзах шаардлагагүй буюу төлөвлөсөн ажил тань нурлаа гэж ойлгон асуудлаа шийдэх цоо шинэ арга зам эрэлхийлэхээс өөр аргагүй байдалд орох болно. Дуугай хүний доодох нойтон гэдэг шиг тэдний хэн нь ч мөнгө санхүүгийн дэмжлэг байтугай зөвлөгөө өгөхдөө хүртэл харам болохыг бүх яам, тамгадын дуугүй түшмэдийн хүйтэн харц, саналыг тань хойшлуулах, өөр албан хаагч руу илгээх эсвэл тэдний бөөрөнхий бүрхэг эсвэл 1 ч үггүй хариулт тод томруун харуулах тул төрийн түшээдээс татгалзсан хариу авах сэтгэл санааны байнгын бэлтгэлтэй байх нь зөв. Хэрэв авилгал өгөхөөс өөр аргагүй байдалд орвол чанга хэлэлгүй цаасан дээр энэ асуудлыг ямар журмаар хурдан шийдэхийг хэлж өгнө үү гэж бичин өгч албан хаагчийн тариф буюу ханшийг нь мэддэг гэнэ лээ. Өнөөгийн нийгмийн төрийн албан хаагчид байлдантай кинонд гардаг тагнуулчид шиг хүнээс юм асуухгүй, гуйхгүй, хулгайлахгүй мөрөөрөө их мэдэмхий царайлан чимээгүй явж байгаад албан тушаалын сонгуульд ялсан баатрын тал руу шалавхан урван орж суудлаа хадгалан үлдэх журмыг тун сайн сахин биелүүлдэг урвагчид. монголын ийм нийгэм удахгүй хятадых болно гэдэгт л харамсаж байна даа

ЧД иргэн 2016-03-02 202.179.25.136

Сайхан л дэмжлэг байна. Гэвч хэдэн хувь нь яг зориулалтаар зарцуулагдаж, ХБИ-д очиж байгаа нь том оньсого болж байна. 2013 онд энэ чиглэлээр зарцуулсан гэх 1,3 тэрбум төгрөгний санхүүгийн тайланг хармаар байна. Ийм хөрөнгө төсөвт байдгийг ХБИ мэддэггүй. Яамныхан л өөрсдөө мэддэж үзэмжээрээ зарцуулдаг болов уу.