Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 284:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийнх нь саналыг авах ёстой юм.

Жо Байдены хувьд 20 коллегийн саналтай Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдлээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 саналтайгаар энэ удаагийн сонгуулийг өндөрлөж байна.

Хамгийн сүүлд зургаан мужид санал тоолох ажиллагаа дуусаагүй байсан ба Пеннсилвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужууд нь сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлөхөөр байсан юм.

Өдгөө 77 настай Жо Байден нь Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажилласан ба улс төрийн арвин туршлагатай хүн юм.
Дашрамд дурдахад, Жо Байден нь 2011 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад айлчилсан билээ. Тэрбээр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол үндэсний уламжлал, соёлыг харуулах бэсрэг наадамд зочилж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард өөрийн дэд Ерөнхийлөгчөөр Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрисыг сонгосон юм. Ингэснээр Камала Харрис АНУ-ын дэд Ерөнхийлөгч болсон анхны африк гаралтай эмэгтэй болж байна. АНУ даяар арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж буй энэ үед Жо Байден өнгөт арьст эмэгтэйг дэд Ерөнхийлөгчөөрөө нэрлэсэн нь улс төрийн чухал нүүдэл болсон билээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж