МУИС-ийн баг Монголын оюутны V их наадмын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

МУИС-ийн баг Монголын оюутны V их наадмын аварга боллоо

НЭМЭЛТ: 16:15 ЦАГ

Монгол Улсын их сургууль Шонхорууд 95-78 Их засаг олон улсын их сургууль Бүргэдүүд

Монгол Улсын их сургууль Шонхорууд баг Монголын оюутны спортын V наадмын аварга боллоо.

Монгол Улсын их сургууль Шонхорууд 69-48 Отгонтэнгэр их сургууль

Монгол Улсын их сургуулийн баг Монголын оюутны спортын V наадмын аварга боллоо.

ОТИС ШИЛҮҮСНҮҮД, ЭТҮГЭН ИС ИРВЭСҮҮД БАГУУД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

НЭМЭЛТ 13:10 ЦАГ

Отгонтэнгэр их сургууль Шилүүснүүд 66-62 Мон-алтиус арслангууд

Отгонтэнгэр их сургуулийн баг Монголын оюутны спортын V наадмын хүрэл медаль хүртлээ.

Этүгэн ис ирвэсүүд 91-48 МҮИС

Этүгэн ис ирвэсүүд баг Монголын оюутны спортын V наадмын хүрэл медаль хүртлээ.


ОЮУТНЫ УНИВЕРСИАД: МУИС-ИЙН НОЁРХЛЫГ ИЗОУИС, ОТИС ЗОГСООХ УУ?

Монголын оюутны V их наадмын сагсан бөмбөгийн спортын хагас шигшээ тоглолтууд өчигдөр /2020.11.07/ Спортын төв ордонд явагдаж, аваргын төлөө өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Энэхүү тэмцээнээс Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэн ирэх 2021 оны наймдугаар сард БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдах оюутны олон улсын универсиадад оролцох болно.

Тоглолтуудын дүн мэдээ:

  • ШУТИС 20 – 0 ХААИС эр
  • ЭТҮГЭН 60 – 61 СЭЗИС эр
  • МУИС 85 – 43 МҮИС эм
  • ОТИС 61 – 52 ЭТҮГЭН эм
  • МУИС 64 – 45 МОН-АЛТИУС эр
  • ИЗОУИС 87 – 82 ОТИС эр
  • ХААИС 55 – 69 ЭТҮГЭН эр
  • ШУТИС 92 – 73 СЭЗИС эр

Энэ удаагийн Монголын оюутны V их наадмыг "Эрдэнэс Тавантолгой" ХК дэмжин ажиллаж байна.

Өнөөдөр/2020.11.08/ 10:00 цагаас Спортын төв ордонд оюутны V их наадмын эрэгтэй багуудын аваргын төлөө

  • МУИС – ИЗОУИС

Хүрэл медалийн төлөө

  • ОТИС – МОН-АЛТИУС

Эмэгтэй багуудын аваргын төлөө

  • МУИС – ОТИС

Хүрэл медалийн төлөө

  • МҮИС – ЭТҮГЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж