ХӨСҮТ-д тусгаарлалтад ажиллаж байсан сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд дотооддоо анх удаа бүртгэгдсэн тохиолдол болсон билээ. Өндөр халдвар, хамгааллын дэглэм дор ажиллаж байсан сувилагч яагаад коронавирусийн халдвар авсан гэдэг асуудал үүсч, иргэдийн дунд дотооддоо алдах вий гэсэн болгоомжлол байгаа юм.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна. Ирэх долоо хоногт та бүхэнд тодорхой мэдээллийг өгнө" гэсэн тайлбарыг өглөө.
Өөрөөр хэлбэл, тухайн сувилагч БНСУ-д байхдаа халдвар авсан байсан уу эсвэл ажиллаж байх хугацаандаа халдвар авсан эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болох юм байна.
Холбоотой мэдээ