Улсын онцгой комиссын шуурхайн хуралдааны дараа ЭМЯ-ны Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн Я.Амаржаргал томуу, томуу төст өвчлөлийн мэдээллийг өгсөн. Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй хүүхдийн ор байдаг ба энд 700 орчим хүүхэд эмчлүүлж байна. Томуугийн хүндрэл үүсээгүй байна. Сая гаруй хүнээ томуугийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж байсан ба нийт зорилтот бүлгийнхээ 97 хувийг хамруулаад байна гэж мэдээллээ.
Тодруулбал, томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийнхээ 4.5 хувьд хүрээд буй. Гэхдээ яг томуугийн вирус эргэлтэд ороогүй байна. Нийслэлийн хэмжээнд 1,200 гаруй хүүхдийн ор байдаг. Одоогоор 700 гаруй хүүхэд томуу төст өвчлөлөөр эмчлүүлж байна. Томуугийн хүндрэл үүсээгүй байна. Манай улс жил бүр 45-50 мянган хүнийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулдаг байсан. Харин коронавируст цар тахалтай холбоотойгоор сая гаруй хүнийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөө гаргаж, вакцинаа татаж байгаа. Эхний ээлжид 500 мянган хүн тун вакцин татсан, өнөөдрийн байдлаар нийт зорилтот бүлгийнхээ 97 хувийг хамруулаад байна. Мөн удахгүй ДЭМБ-аас 100,000 хүн тун вакцин ирэх юм байна.
иргэн 2020-11-07 202.179.27.138
тэгж ч Амь насаа Зуурдаар алдах аа болие, Жам ёсоороо явж байгаад Чад хиих минь, Солонгосчууд яаж байна тэр өндөр Хөгжилтөй орны Иргэд Вакцинаас болж Амь насаа алдаж байга гээд бичээд байгаа биз дээ
Tt 2020-11-07 202.179.27.233
Mungu hiij bn daa sheeshnuud
Kuzi 2020-11-07 51.89.5.114
hiilhej hytadiin hynaltad orov do
Зочин 2020-11-07 202.126.89.162
Ганц удаагийн вакцинд хэдэн сая доллар үрчив дээ. Аймар юм.