Завхан, Увсыг хэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

Завхан, Увсыг хэн удирдах вэ?

Завхан, Увсыг хэн удирдах вэ?

Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдаан зарлагдсанаар  аймаг, дүүргийг удирдах Засаг дарга тодорч эхэлсэн. Гэхдээ зарим аймгийн хувьд Засаг даргаа томилж чадахгүй хугацаа алдах, улс төрийн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа цөөхөн аймаг үлджээ. Ялангуяа орон нутагт Засаг даргаа томилж чадахгүй байгаа тохиолдол олон байна.  Орон нутгийн сонгуулиар МАН 12 аймагт, Ардчилсан нам 8 аймагт тус бүр ялалт байгуулснаар засаглах боломжтой болсон.

Холбоотой мэдээ

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Томилгоо: Аймаг, дүүргийг удирдах Засаг дарга нар

Одоогоор цөөн аймаг Засаг даргаа томилж чадахгүй, маргаантай байгаа юм. Тухайлбал, Завхан аймаг Засаг даргаа томилох, ИТХ-ын хуралдаанаа хийж чадахгүй байгаа гэнэ. Бусад аймгуудын хувьд анхдугаар хуралдаанаа хийж, Засаг дарга нараа томилохоор нэрийг дэвшүүлж, саналаа нэгтгэсэн гэнэ. Хүйтний эрч наашилж, орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг холбогдох яамнаас анхааруулж байгаа энэ үед аймгийн удирдлагыг яаралтай томилж, ажилд нь шуурхай оруулах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолж байгаа. Гэвч Увс, Завхан аймгийнхны хувьд маргаантай байгаа учраас Засаг даргаа томилж чадахгүй байгаа аж.

УВСЧУУД  Ч.ЧИМЭДИЙГ ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Увс аймагт олон ч сонгуулийн дараа Ардчилсан нам,  дөрвөн бие даагчтай нэгдэн, эвсэл байгуулж, засаглах боломжтой болсон. Олон жил МАН засагласан тус аймагт увсчууд дүнгээ тавьсан. Энэ аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ыг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан юм. Тэгвэл Увсын Засаг даргаар хэн томилогдох вэ гэдэг анхаарлын төвд буй. Тэгвэл тус аймгийн Засаг даргаар Ч.Чимэд томилогдохоор болжээ.

Ч.Чимэд нь 2017 оноос Увс аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй. 2012-2016 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Физикч, багш, боловсролын ухааны магистр, Төрийн захиргаа, төрийн нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй. Увс аймгийн боловсролын байгууллага, нийгмийн салбарын бодлого удирдаж байсан, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажиллаж байсан, төр, нийгэмд тасралтгүй 32 жил ажиллажээ. Увс аймгийн ИТХ-д таван удаа сонгогдож, ИТХ-д 16 жил ажилласан ба 3 удаа, 12 жил тэргүүлэгч гишүүнээр ажиллаж,  аймгийн бодлого боловсруулж, хяналт тавьж ажилласан туршлагатай нэгэн.

Олон жил МАН эрх барихад увс аймагт авилга, хээл хахууль шадрага бус зүйлийг гаарсан хэмээн увсчууд сонголтоо хийсэн. Харин энэ сонголтыг нь хэрэгжүүлэгч нь Ч.Чимэд хэмээн увсчууд ярьж байгаа сурагтай.

ЗАВХАНЫ  ЗАСАГ ДАРГА ТОДРООГҮЙ БАЙНА

Завхан аймагт Ардчилсан нам 19 суудал авсан бол Монгол Ардын нам 21 суудал, нэг бие даагч сонгогджээ.  Гэвч аймгийн хуучин Иргэдийн хурлын дарга нь өнөөдрийг хүртэл шалтаг, шалтгаантайгаар хуралдаанаа зарлаж чадахгүй  байгаа аж. Завхан аймгийн МАН-аас аймгийн Засаг даргад Д.Түвшинжаргалыг томилуулахаар санал нэгдээд байгаа боловч ялагдсан Ардчилсан намын экс ИТХ-ын дарга Ц.Балхярваа нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаа зарлаагүй,  ИТХ хуралдаанаа хийж чадахгүй, Засаг даргаа томилж чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Завхан аймгийн Засаг даргад нэр дэвшээд буй Д.Түвшинжаргал нь багш, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Их-Уул сумын дунд сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, тус сумын Засаг даргаар ажиллаж байсан. Завхан аймгийн ХХҮХ-ийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, “Алтай-Улиастай” ТӨХК-ийн Завхан салбарын менежер, Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 2004-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай улс төрч юм байна. Харин МАН-ын хорооны дэд даргаар сонгогдсон Д.Болор-Эрдэнэ нь түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 1999 оноос хойш Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, сургуулийн захирлаар ажиллаж төрийн албанд 20 жил ажилласан. 2008, 2012 онд Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж