Этиоп улсад иргэний дайн болоход ойрхон байна | News.MN

Этиоп улсад иргэний дайн болоход ойрхон байна

Этиоп улсад иргэний дайн болоход ойрхон байна

Этиоп улсад иргэний дайн болоход ойрхон байна

Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед өчигдөр/2020.11.6/ улсын умард хэсэгт болж байгаа цэргийн ажиллагаа иргэний дайн өдөөх аюулыг улам хурцадмал болгож байгааг сануулжээ. Этиопын умард нутгийн муж болох Тигрэйд дээрх үйл явдал болж байгаа билээ. Учир нь Тигрэйн ардын чөлөөлөх фронт нийслэл Мекеллен хотынхоо холбооны цэргийн бааз руу халдсан учир хариу үйлдэл үзүүлэхийн тулд Абий тус муж руу цэрэг хөдөлгөсөн юм.

Твиттерт бичсэнээс нь үзвэл Абий Тигрэйн ардын чөлөөлөх фронтыг холбооны эвлэрүүлэн зуучлах, яриа хэлэлцээ хийх хүчин чармайлтыг үгүйсгэж, харгис, хэнэггүй үйлдэл гаргаж байна хэмээн дүгнэж буй бололтой. Тэрбээр твиттертээ “Этиопод гэмт хэрэгтнүүдийг багтаах зай байхгүй” хэмээн бичжээ.

Абий цэргийн үйл ажиллагааг “Холбооны засгийн газар үндсэн хуулийг үргэлж сахин хамгаалах болно” хэмээх үндсэн хуулийн заалтыг эш татан зөвтгөж байгаа юм.

Тигрэй мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Дебрецион Гебремайкаел харин муж өөрийгөө хамгаалах үндсэн зорилгоо биелүүлж байна хэмээн холбооны засгийн газрын үүсээд буй хурцадмал байдалд буруутгаж байгаа аж. Тэгтэл энэ хооронд болзошгүй эрсдлээс сэргийлж хөрш Судан улс Этиоптой хиллэдэг хилээ хааж буйгаа мэдэгджээ.

Харин Этиопын холбооны засгийн газар Тигрэй мужид зургаан сарын хугацаатай онц байдал зарлаж, интернэт, харилцаа холбооны шугамуудыг бүрэн хаажээ. Үүнээс болж тус нутагт чухам юу болж байгааг мэдэхэд тун хэцүү болжээ. Цэргийнхний мэдээлснээр бол холбооны цэргүүд Тигрэй мужийн эрх баригч намтай дайн зарлан дайтаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-07 202.179.26.177

Оросын Пушкин Этиопын негр байсан.

Avatar

Зочин 2020-11-07 63.227.119.233

guilagchidtai oirtyylax,zailuul

Avatar

ed naraaraa uduun, xatgax -ARD NI TSAIPSAN, s***r MUSLMAN 2020-11-07 63.227.119.233

neg l jigteixen xyn ashiglasan, balaraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж