Crocus Event Hall-д цаг хугацаа дахин ухрах нь ээ

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Crocus Event Hall-д цаг хугацаа дахин ухрах нь ээ

Очиж чадаагүй нэгэнд нь харамсал төрөхөөр

Оролцож бүжиглэсэн нэгэнд нь дахин очимоор…  “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэг

Их хотын хамгийн том эвэнт төвд болдог “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэгийн энэ жилийн анхны диско 3-р сарын 11-ний Баасан гарагт товлогдлоо. Сэтгэл татам хуучны аялгууг дурсамж сэргээх тэр л орчинд нь мэдрэн оюутан, сурагч байсан найз нөхдийнхөө хамт нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрөөхийг хүссэн хэн бүхэнд манай үүд нээлттэйг дуулгая.

Энэхүү үдшийн турш бидний 80`90-ээд онд Хит болж байсан диско аянууд эгшиглэхээс гадна олон сонирхолтой гэнэтийн бэлэг хүлээж байна.

Өнгөрсөн 4 удаагийн дисконы үеэр ирсэн зочдын сэтгэлд хамгийн ихээр таалагдсан хуучны дээс, тэвэг гэх мэт хөгжөөнт тоглоомнууд явагдахаас гадна илүү сонирхолтой мартагдсан тэмцээнүүд ч та бүгдийг уйдаахгүй болохнээ.

Үдэшлэгийн бас нэгэн сонирхолтой зүйл нь тухайн үед бидний иддэг байсан амттангуудыг худалдаалах 80`90 ээд оны дэлгүүр ажиллах юм. Тиймээс та бүхэн “Crocus Event Hall”-ийг зорьсон л бол цаг хугацаа ухарсан мэт сэтгэгдэл төрөх болно.

Хэрвээ та 80`90 ээд онд оюутан, сурагч насаа өнгөрөөсөн бол байрныхантайгаа, ангийнхантай заавал ирээрэй. Уулзахыг хүссэн найзууд, сонсохыг хүссэн аялгуунууд, санахыг хүссэн дурсамжтайгаа хамт навс дискодож нэгэн үдшийг доргио өнгөрөөгөөрэй.

Хамгийн жаргалтай дурсамжууд мартагдах ёсгүй ээ…

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/events/468838249936757/ эвэнтээс

Захиалгын утас: 77110101, 86668873, 88065566

Таксны үнэ: 30000 төгрөг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж