Жонни Депп цаашид Fantastic Beasts кинонд тоглохгүй | News.MN

Жонни Депп цаашид Fantastic Beasts кинонд тоглохгүй

Жонни Депп цаашид Fantastic Beasts кинонд тоглохгүй

Жонни Депп цаашид Fantastic Beasts кинонд тоглохгүй

Fantastic Beasts киноны дараагийн анги шинэ Гринделуолдтойгоор бидэнд хүрэх нь ээ. Учир нь жүжигчин Жонни Депп цаашдаа хорон санаат харанхуйн шидтэний тус дүрд тоглохооргүй болсныг Депп өөрөө болон Warner Bros кино компани өчигдөр/2020.11.6/ зарлажээ. Жонни Депп энэ талаар өөрийн инстаграмдаа “Би та бүхэнд нэг зүйлийг мэдэгдмээр байна. Warner Bros компани намайг Гринделуолдын дүрээс татгалзахыг санал болгосон. Тиймээс би тэдний шийдвэрийг хүндэтгэж, бас зөвшөөрч тус дүрд дахин тоглохооргүй боллоо” хэмээн бичжээ.

Харин Warner Bros компанийн төлөөлөгч дээрх мэдэгдлийг баталж, “Жонни Депп Fantastic Beats кино төслөөс албан ёсоор гарсан. Өнөөдрийг хүртэл энэ кинонд гайхалтай жүжиглэж, өндөр хувь нэмэр оруулсанд бид маш их талархаж байна” хэмээн ярьжээ. Киноны дараагийн буюу гурав дахь ангийн нээлтийг 2022 оны зун хийхээр төлөвлөж байгаа билээ.

Жонни Депп энэ долоо хоногийн эхээр Их Британийн Sun сонингийн эсрэг үүсгэсэн заргадаа ялагдаж, нэр хүнд нь асар ихээр муудсан билээ. Анх Sun сонин Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Хирдийг үргэлж зоддог, ална хэмээн сүрдүүлдэг байсан хэмээн бичсэнийг Депп үгүйсгэж, шүүхэд хандсан юм. харин шүүгч нотлох баримтуудыг харгалзан үзээд Деппийг эхнэрээ зоддог байсныг үнэн хэмээн тогтоосон байна.

Гэвч Депп хууль ёсны дагуу заргаа буцаахгүйгээр үргэлжлүүлэн нэр хүндээ олж авахын тулд тэмцэнэ хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр “Их Британийн шударга бус шүүх миний та бүхэнд үнэнийг мэдүүлэх замд саад болж чадахгүй. Би заргаа үргэлжлүүлэх болно. Миний үзэл бодол чанга хатуу бөгөөд би миний эсрэг гарсан тэрхүү мэдээллийг эсрэг тууштай тэмцэх болно. Миний амьдрал карьерийг ердөө энэ төдий юмаар тодорхойлж болохгүй” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-11-07 49.0.212.165

50 гарсан ахимаг насны жүжигчин эр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж