Ногоон наадамд оролцох баг тамирчдыг спорт холбоод тодруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

Ногоон наадамд оролцох баг тамирчдыг спорт холбоод тодруулна

Ногоон наадамд оролцох баг тамирчдыг спорт холбоод тодруулна

Олон улсын залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хороо Монголын спорт холбоодтой хамтарсан уулзалт хийлээ. Монгол Улс түүхнээ анх удаагаа үндсэн 20 төрөл, үзүүлэх 3 төрлөөр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг ирэх оны есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд эх нутагтаа зохион байгуулна. Уг наадам нь НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ыг хойч үедээ спортоор дамжуулан хүүхэд залууст таниулах улмаар хүнлэг, энэрэнгүй, эрүүл чийрэг дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой бөгөөд наадамд ТХЗ-ыг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн орнууд болон ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороодууд нээлттэй оролцохоор төлөвлөж байна.

Наадмын гүйцэтгэх хороо монголын спорт холбоодтой хамтарсан уулзалт сургалт өчигдөр/2020.11.06/ хийлээ. Уг уулзалтаар нийт 19 спорт холбоодын төлөөлөгч оролцсон бөгөөд наадмын зохион байгуулагчдын зүгээс наадмын зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээллийг нарийвчлан хүргэж, зохион байгуулалтыг холбоодтой хамтран хамтын хүчээр хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

Сонирхуулахад тус наадамд оролцох монголын тамирчдыг тухайн спорт холбоод тодруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж