“Crocus Event Hall”-д Хатадын үдэш тохионо

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

“Crocus Event Hall”-д Хатадын үдэш тохионо

Залуус аа!

Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд эрчүүд маань хайртай бүсгүй, халамжит хань, байгууллагын хүүхнүүдээ хэрхэн баярлуулах вэ гэж толгойгоо өвтгөж байгаа бол “Crocus Event Hall” та бүхний ажлыг хөнгөвчлөх “Queen  Night” үдэшлэгийг 3-р сарын 7-ны Даваа гарагт зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр байгууллага хамт олон, найз нөхдөөрөө ирсэн та бүхэнд зориулан тайзан дээр болон лед дэлгэц дээр бүсгүйчүүддээ видео мэндчилгээ дэвшүүлэх боломжтой. Мөн энэ үдшийг хэзээ ч мартагдашгүй болгох гэнэтийн бэлэгүүд, урлагийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна.

Зохион байгуулагч нарт нэг тулгардаг асуудал бол тооцоо мөнгөө яаж зохицуулах вэ? гэсэн хүндрэлүүд тулгардаг бол энэхүү үдэшлэг нэг хүний ердөө 60000 төгрөг гэсэн багцыг гаргасан байгаа тул юунд ч санаа зоволтгүй хүүхнүүдийнхээ тоог гаргахад л хангалттай шүү.

Багцын үнэнд салат, үндсэн хоол, амттан, ус, ундаа, улаан дарс, архи тэргүүтэн бүхий зоогийн ширээнээс гадна рок попын хамтлаг дуучид, DJ, хөгжөөнт тэмцээн уралдаан зэрэг тусгай хөтөлбөрүүд багтсан нэг цогц арга хэмжээ болж байгаа юм.  

Нэмээд хэлэхэд Март-8 нд бүх нийтээрээ амрах учраас санаа зоволтгүй эрхэмсэг хатадаа баярлуулаад ирэх цэргийн баяраа хүлээх л үлдлээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/events/985815368177298/ эвэнтээс

Захиалгын утас: 77110101, 86668873, 88065566

Таксны үнэ: 60 000 төгрөг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж