"Эрдэнэт" үйлдвэр архины тендертээ тайлбар өгөв

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэр архины тендертээ тайлбар өгөв

"Эрдэнэт" үйлдвэр архины тендертээ тайлбар өгөв

205,168,000 сая төгрөгийн үнэ бүхий архи согтууруулах ундааны тендер….

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбороороо дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажилчид төдийгүй, Орхон аймаг, бүс нутаг, улсын хэмжээнд үйлчлүүлэгч, амрагчдад амралтын бааз, хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, ресторан, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр худалдаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг олон нийтэд, нээлттэйгээр зарлаж, www.tender.gov.mn-д байршуулдаг болно.

Иргэн Б.Цогтгэрэл “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хэрэгцээнд 205,168,000 төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 шилийг авах тендер зарлалаа” гэх мэдээлэл гаргасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу дээрх үйлчилгээний цехүүдээрээ дамжуулан худалдан борлуулах архи, согтууруулах ундааны жилийн дүнгээр худалдан авалтыг нээлттэй цахим хэлбэрээр 2020 оны аравдугаар сард зарласан бөгөөд хуулийн дагуу 11 дүгээр сарын 18-нд тендерийг нээх юм.

/тендерийг цахимд байршуулснаас хойш 30 хоногийн дараа нээдэг бөгөөд энэхүү хуулийн хугацаа болоогүй байна./

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж