13 их, дээд сургуулиудын чирлидингийн багууд шилдгээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

13 их, дээд сургуулиудын чирлидингийн багууд шилдгээ тодруулна

13 их, дээд сургуулиудын чирлидингийн багууд шилдгээ тодруулна

Монголын оюутны спортын V их наадмын гурав дахь төрөл болох чирлидингийн тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр/2020.11.06/ болж, 13 их, дээд сургуулийн баг ур чадвараа сорин өрсөлдөхөөр болжээ.

Тухайлбал, Аварга БТДС, АШУҮИС, ДХИС, Их Засаг ОУИС, Мон-Алтиус БТДС, МУБИС, МУИС, Олон улсын Улаанбаатар Их сургууль, Рояль ДС, ҮБХИС, ҮБТДС, ХААИС, ШУТИС-ийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дэмжин ажиллаж буй Монголын оюутны спортын V их наадмын Чирлидингийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 14-нд МУИС-ийн Спортын зааланд зохион байгуулна.

Чирлидинг /Cheerleading/-ийн спорт нь хөдөлгөөний техник, ур чадварын чанарт маш өндөр шаардлага тавигддаг. Энэхүү нарийн төвөгтэй зохицуулалтын спорт нь булчингийн тогтолцоо, үе мөчний хөдөлгөөний хүрээ, яс ба үений механик бат бэх байдал, хөлний цочрол шингээгч функц ба нурууны уян хатан байдлыг илэрхийлдэг. Энэ спортын өөр нэг онцлог шинж чанар нь хүч чадлын чадварыг хамгийн чухал илрэл болгон хөгжүүлэх бөгөөд динамик, статик ба тэсрэх хүч, хурд хүч чадлын тэсвэр тэвчээр ихээхэн шаарддаг спорт юм.

Энэхүү Чирлидингийн спорт Монгол Улсад хөгжөөд удаагүй боловч БНХАУ-ын Нинся мужийн Линву хотноо 2017 онд болсон Ази, номхон далайн орнуудын оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын чирлидингийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм. Чирлидингийн спортын дүрэмд заасны дагуу нэг багт 10 тамирчинтай байх бөгөөд гүйцэтгэлийн хугацаа ихэвчлэн 2.5-3 минутаас хэтрэхгүй (бие даасан, хос хэлбэрээр – бага). Тоглолтын талбайн хэмжээ 12 × 12 м бөгөөд тоглолтыг оролцогчдын сонгосон хөгжмийн ая дангийн дагуу явагддаг. Шүүгчид хөтөлбөрийн нарийн төвөгтэй байдал, техник, уран сайхны ур чадварыг үнэлдэг (хөгжөөн дэмжигчид үзэгчдийн уухай, хариу үйлдлийг үнэлдэг). Хориглосон техникийн элементүүдийг ашигласан, даатгалын дүрмийг дагаж мөрдөөгүй, гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн болон бусад зөрчил гаргавал торгуулийн оноо өгдөг. Нийт авсан онооны нийлбэрээр ялагчдыг тодруулдаг байна.

Сонирхуулахад, Чирлидинг нь анх 1960 оноос мэргэжлийн сагсан бөмбөг, хоккей, хөнгөн атлетик, усан сэлэлт болон бусад спортын тэмцээний үеэр багуудаа дэмжихээс гадна төрөл бүрийн тэмцээнд оролцдог спортын шоу болсны зэрэгцээ спорт гэдгийг хүлээн зөвшөөрөх болжээ. Тэмцээний нээлтийн ёслолд өргөнөөр оролцох болсноор олон улсад спортын нэг төрөл болж хөгжсөн юм. Улмаар 1996 онд Атланта олимпын наадмаар чирлидингийн анхны үзүүлэх тоглолтыг зохион байгуулсан юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж