Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан өнөөдөр /2020.11.07/ Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна.
Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгдаж, батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байна.
Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаагаад буй. Өнөөдөр Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай 10.00 цагаас эхлэн хуралдаж, Алтанбулагийн боомтыг үргэлжлүүлэн хэдий хэр хугацаанд хаах эсэхийг хэлэлцэж байна.
Холбоотой мэдээ