Владимир Путин тархины нэг төрлийн өвчтэй хэмээн оношлогдсон учир Ерөнхийлөгчийн суудлаасаа буух шаардлагатай болсон хэмээн өөрийгөө нууц тагнуулын албанд ажилладаг байсан гэдэг Москвагийн нийтлэгч, улс төрийн шинжлэх ухаанч Валери Солови мэдээлжээ. Түүний мэдээ өчигдөр/2020.11.6/ АНУ, Их Британийн хэвлэл мэдээллүүдээр шуугиан тарьсан юм. Sun, Dailt Mail, New York Post тэргүүтэй барууны хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дуу дуугаа авалцан “Путин Паркинсоны өвчтэй” бөгөөд дараа жил суудлаасаа бууна хэмээн мэдээлцгээжээ.
Солови өмнө нь Москвагийн олон улсын харилцааны хүрээлэнгийн олон нийттэй харилцах албаны дарга байсан бөгөөд суудлаасаа бууснаас хойш цахим орчинд нийтлэл бичдэг идэвхтэн болсон билээ. Тэрбээр өөрийнхөө ажлаас гарсан шалтгааныг улс төрийн дарамт шахалтад орсон хэмээн тайлбарладаг аж. Түүний мэдээллийг барууны эх сурвалжууд маш ихээр сонирхдог бөгөөд Солови өөрөө ч тэдний сонирхлыг татах учраа сайн олжээ. Тэрбээр өмнө нь Украины сэтгүүлч Дмитри Гордонтой ярилцаж байхдаа өөрийгөө зарим улс орны засгийн газруудаас, тэр байтугай холбооны аюулгүй байдлын алба, гадаад тагнуулын алба Оросын цэргийн тагнуул зэргээс хамаагүй илүү хүчирхэг олон улсын нууцлаг байгууллагад ажилладаг хэмээн хэлж байсан юм.
Солови ийнхүү мэдээлэхдээ Путин Ерөнхийлөгч суудлаасаа буусны дараа хэрхэх талаар хууль батлуулж байгааг жишээ болгон тайлбарласан аж. Гэхдээ Кремлиний төлөөлөгч Дмитри Песков дээрх мэдээллийг эрс үгүйсгэж “Путин огцрох болоогүй. Түүний эрүүл мэнд маш сайн байгаа” хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-11-07 66.181.184.105
В.Путинд ЭРҮҮЛИЙГ хүсэе, биеээ бодоорой
Зочин 2020-11-07 202.9.40.97
ҮГЭЭ ЗӨВ ОЛЖ ХЭЛЖ ҮХЭРЭЭ ТУУГААЧЭЭ ЭРХЭМҮҮДЭЭ
Зочин 2020-11-07 202.131.245.243
Украины сэтгүүлч Дмитри Гордон бол неонацист үзэл сурталч, бандер хүн шүү дээ.
Зочин 2020-11-07 66.181.187.28
Барууныхан дургүй бүх хүнээ ямар нэгэн өвчтэй, эсвэл хоёр хоног харагдахгүй бол үхяихсэн гэдэг шүү дээ.
Зочин 2020-11-07 49.181.188.20
Жорлонгоосоо салчаад өөр улс мулсын тухай ярь даа. Хамгийн сайн эмч нарын мэдлэг, асрамжинд байгаа хүн шүү дээ явж явж.
иргэн 2020-11-07 103.26.194.150
Бичигч этгээд нь өөрөө тархи нь гажчихсанийм бишүү
oyd 2020-11-07 63.78.50.66
byynii xamgaalalttai xantaaztai zyrag gargaad bcn xu.
Зочин 2020-11-07 202.9.46.34
В Путин мөнх биш мөн мөнх Орос орныг захирахгүй ! Орос хүчирхэг байх нь бидний Монголчуудад хэрэгтэй, ялангуяа урд хөрш маань хүчирхэгжиж байгаа одоо үед ! Гэхдээ Путин гэдэг орос иваны үед Монгол – Оросын харилцаа лав сайжирсангүй, 90 ээд оноос эхэлсэн хүйтэн цэвдэг харилцаа үргэлжилсээр л !!!
Зочин 2020-11-07 66.181.185.104
Пүтин засаглаж байгаагийн ачаар манай улс АРдчилсан Гамингийн дайралтаас бүрэн сүйрч иргэний дайны хөлд арай үрэгдчихэлгүй нэг юм тогтлоо! Согтуу Елцины үед бүрэн сүйрэх замдаа орж байж билээ!
Зочин 2020-11-07 202.55.188.87
Путин ямар өвчтэй байх нь сонин биш. Ерөөсөө ийм бие хүн бодитоор оршиж байна уу? Би үүнд эргэлздэг. Улаантнууд юу ч хийж мэдэх хүмүүс.
Zochin 2020-11-07 150.129.143.113
Путин орос орныг ингэж босгоогүй бол бид яах байсан бол? Орос хүчтэй байж бид хятадаас айхгүй том том дуугардаг гэдгээ ойлоогүй юу эсвэл барууны үзлийг шүтээд байна уу.
ха ха ха 2020-11-07 49.0.212.165
Алцхаймерийн өвчин тусчиж
зочин 2020-11-07 103.212.119.209
Бид хүчирхэг Оросын Ерөнхийлөгчид санаа зовох
хэрэг байна уу? Түүний оронд дотроо цар тахалыг алдчихгүй
байхад санаа зовох хэрэгтэй байхөө
Зочин 2020-11-07 124.158.80.176
ТА НАР ИНГЭЖ ЭЛИЙРЧ БАЙХЫН ОРОНД ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД ХӨГЖЧИХӨӨЧ, ЯДАЖ ДЭЭРЭЭС ХАРЖ ШҮҮМЖИЛМЭЭР БАЙХ ЮМ
Мо АХ партизан 2020-11-07 202.126.88.39
Агуа Орос орны хүндэт иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх хэрэггүй шүү Хөрин Путинд дургүй ч гэсэн түүнийг би хувьдаа өвчин зовлон туулайсаа гэж огт хүсэхгүй
Зочин 2020-11-07 124.158.80.176
за ингээд дургүй хүнээ муулах гээд ядчдийн шд, монголчууд минь уг нь сайхан сэтгэлтэй байжээ, гэтэл одоо барууны соёлыг авч ялзарснаас үүдэн дургүй хүн болгоныхоо мууг үзэх гэдэг болж
Зочин 2020-11-07 202.21.108.25
Мэдээ болгоны доор хэдхэн тролл дандаа шалчигнаж байдаг шд. Тэднийг монголчууд гээд нийтээр нь хэлэх хэрэггүй. Цагаач хөгшчүүд гэвэл болно. Миний хөгшчүүд одоо болноо, ккк.
Зочин 2020-11-07 59.153.114.166
SSSR. Smert Stalina spas Rossiyu ! Stalinii ergej tursun svnsnees Oros oron, hvn turulhtun avragdh nee.
зочин 2020-11-07 66.181.161.72
Брежневийгаа ч цоо эрүүл л гэдэг байсан да …
Зочин 2020-11-07 107.77.173.6
Орост тэтгэвэрийн дундаж 10-12 мянган рубль байдаг гэнэ л дээ….6-8 мянган рублийн тэтгэвэртэй хөгшчүүл саяараа байдаг гэж байна.
болдоо 2020-11-07 202.126.88.58
энэ путлер өвчтэй нь үнэн байх өө …..
Зочин 2020-11-07 107.77.173.6
Путин АГУУ ИХИЙН өвчтөй л дөө….улс орон нь сүйрч байхад л том том бүл бүлт шаагаад л …..
zal 2020-11-07 192.82.78.233
Homorgondon tsug yavchivdaa
Зочин 2020-11-07 103.57.94.145
СОЛОВИ ӨӨРӨӨ ӨВЧТЭЙ БАЙХ ӨӨ