МУИС болон ОТИС-ийн эмэгтэй багууд универсиадын аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

МУИС болон ОТИС-ийн эмэгтэй багууд универсиадын аваргын төлөө тоглоно

МУИС болон ОТИС-ийн эмэгтэй багууд универсиадын аваргын төлөө тоглоно

НЭМЭЛТ: 16.00

Монголын оюутны V их наадмын сагсан бөмбөгийн төрлийн аваргын төлөө өрсөлдөх багуудын нэрс эхнээсээ тодорч байна. Өнөөдөр/2020.11.07/ Спортын төв ордонд эрэгтэй, эмэгтэй хагас шигшээ тоглолтууд явагдаж байна.

Эмэгтэй хагас шигшээ тоглолтуудын үр дүн:

  • ОТИС 61 – 55 ЭТҮГЭН

Энэхүү тоглолтын шилдгээр ОТИС-ийн оюутан Б.Ариунцэцэг 18 оноо, найман самбараас бөмбөг авалт, долоон ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тодорчээ.

  • МУИС 85 – 43 МҮИС

Энэхүү тоглолтын шилдгээр МУИС-ийн оюутан О.Хулан 24 оноо, арван самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тодорчээ. Ийнхүү оюутны V их наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд ОТИС болон МУИС шигшээ шатанд шалгарч аваргын төлөө өрсөлдөхөөр болж байгаа бол ЭТҮГЭН болон МҮИС багууд хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ.

Харин эрэгтэй шигшээ багуудын хагас шигшээ тоглолтууд яг одоо Спортын төв ордонд явагдаж байна.

Монголын оюутны V их наадмын сагсан бөмбөгийн төрлийн аваргууд болон медалийн эзэд маргааш/2020.11.08/ Спортын төв ордонд тодорно.


ОЮУТНЫ УНИВЕРСИАД: АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХ БАГУУД ӨНӨӨДӨР ТОДОРНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжин ажиллаж буй Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн 16-9 байрны төлөөх тоглолтууд болон хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2020.11.06/ Спортын төв ордны А заал болон МУБИС-ийн спорт зааланд зэрэг явагдлаа.

Эрэгтэй шигшээ багуудын тоглолтуудын дүн мэдээ:

  • ИЗОУИС 94 – 86 ЭТҮГЭН
  • СЭЗИС 66 – 89 ОТИС
  • ҮБХИС 80 – 74 ҮБТДС
  • ХУИС 76 – 61 ДХИС
  • ОУУБИС 97 – ХҮИС 112
  • МУБИС 71 – 76 СИТИ
  • ҮБТДС 72 – 80 ДХИС
  • ҮБХИС 55 – ХУИС 63
  • ОУУБИС 96 – МУБИС 56
  • ХҮИС 88 – 85 СИТИ

Эмэгтэй шигшээ багуудын тоглолтуудын дүн мэдээ:

  • МОН-АЛТИУС 66 – 58 МУБИС
  • ШУТИС 76 – 74 ИЗОУИС
  • ХААИС 60 – 54 ҮБТДС
  • МУБИС 67 – 60 ИЗОУИС
  • МОН-АЛТИУС 69 – 79 ШУТИС

Өнөөдөр/2020.11.07/ Спортын төв ордоны А зааланд Монголын оюутны V их наадмын аваргын төлөө тоглох багууд тодорно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж