Хонгконг: Шинэ хуулийг мянга гаруй хүн зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

Хонгконг: Шинэ хуулийг мянга гаруй хүн зөрчжээ

Хонгконг: Шинэ хуулийг мянга гаруй хүн зөрчжээ

Хонгконгод баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчиж буй тохиолдлуудыг мэдээлдэг шинэ утас нээгдмэгцээ мянга гаруй дуудлага хүлээн авсан байна. Иргэд хэрвээ хэн нэгнийг хууль зөрчиж байна хэмээн сэжиглэх юм бол зураг, бичлэг, дуу бичлэг зэргээр баталгаажуулан шинэ дугаарт нууцаар мэдээлэх боломжтой болсон аж.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг Бээжин энэ жил Хонгконгод баталж, бослого хөдөлгөөн хийх, хуйвалдах, салан тусгаарлахыг төлөвлөх зэргийг гэмт хэрэг болгон тогтоосон билээ. Хууль батлагдмагцаа хэдэн зуун идэвхтнүүдийг баривчлуулж, бослого хөдөлгөөнийг нам дарсан юм. Хуульд заасанчлан дээрх төрлийн гэмт хэргүүдийн ялын дээд хэмжээ нь насаар нь хорих ял юм.

Хонгконгийн цагдаа нарын мэдээлж байгаагаар энэ долоо хоногт шинэ хуулийг зөрчсөн тухай мянга гаруй дуудлага ирсэн аж. Иргэд хаанаас ч, хэзээ ч цахим шуудан, зурвас, Wechat, болон бусад харилцааны платформууд ашиглан мэдээлэл өгөх боломжтой гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж