"Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал"

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

"Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал"

"Хятадтай нүүрсний хэмжээгээ зөвшилцөх нь чухал"

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"ИРЭХ ЖИЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХГҮЙ"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс ирэх оны төсвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Төсвийн зарлагыг хангалттай танаж чадсан уу?

-Аймгуудын хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна гэсэн шүүмжлэл байсан. Үүнийг төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр засахыг оролдсон. Тухайлбал, Дундговь, Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтуудыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Нийтдээ 73 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Уг эх үүсвэрийг шаардлагатай зарим бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна. Ажил нь эхэлчихсэн атлаа санхүүжилт нь дутуу байсан объектуудыг  дуусгая гэсэн зарчмыг баримталсан.

-УИХ-ын даргын урсгал зардлыг  14 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийг 5.1 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн шалтгаан нь юу вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Аудитын байгууллагын төсөв хараат бус байхаар тусгасан. Засгийн газар 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа Аудитын байгууллагын төсвийг бууруулчихсан юм билээ. УИХ-ын даргын төсөвт Их хурлын Тамгын газрын цалингийн нэмэгдэл ороогүй байсан. Цалингийн нэмэгдэл нийт 10 тэрбум орчим төгрөг болсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Ц.ЭЛБЭГДОРЖ: УЛС ТӨРИЙН ХЭРҮҮЛЭЭС ХЭН НЬ ХОЖИХГҮЙ, ХАРИН ХОХИРЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын гишүүн Ц.Элбэгдорж улс төрийн шинэчлэлийн талаар залуучуудтай уулзалт, ярилцлага хийснийг хүргэж байна. 

 


"ХЯТАДТАЙ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВШИЛЦӨХ НЬ ЧУХАЛ"

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай цөөн хором ярилцлаа.

 -Цар тахалтай хүндхэн цаг үе боловч энэ жилийн “Discover Mongolia-2020” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт тасарсангүй. Харин ч олныг хамраад, сайн зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулга уулзалтын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Цар тахал эдийн засагт маш хүчтэй нөлөөлж буй нь ойлгомжтой байна. Гэхдээ амьдрал үргэлжилсээр байна. Чуулга уулзалт тасалдах ёсгүй. Энэ арга хэмжээг зохион байгуулж буй нь чухал боллоо гэж бодож байна. Covid-19 цар тахлаас болоод эдийн засагт ямар өөрчлөлт оров, хөрөнгө оруулагч татахад юун дээр анхаарах вэ, ирэх жилд цар тахал үргэлжлэх нь тодорхой, ийм нөхцөлд бид яаж ажиллах вэ гэсэн асуудлыг хөндөн ярилцлаа.

-Нүүрсний экспортын цаашдын чиг хандлага ямар байна вэ?

-Миний хувьд чуулга уулзалт дээр “Нүүрсний экспортын асуудлууд” гэсэн сэдвээр танилцуулга хийсэн. Covid-19 нүүрсний экспортод нэлээн их нөлөөллөө. Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн хэмжээнд нүүрсний хэрэглээ 8 хувиар, Хятадад 5 хувиар буурна гэсэн шинэчилсэн прогноз гаргасан байна. Энэ нь нэг талаас том зөрүү биш. Covid-19 эдийн засгийг саармагжуулахад нөлөөлсөн ч нүүрсний хэрэглээ тэгж айхтар буурсангүй. Буурах ч төлөвгүй байна. Үйлдвэрлэл бага зэрэг хумигдаад, эсрэгээрээ ахуйн хэрэглээ харьцангуй тогтвортой. Ялангуяа эрчим хүч Covid-19-ийн энэ үед гэртээ сууж байгаа хүмүүсийн халаалт, кондишнээс эхлээд хэрэглээ нь байна. Тиймээс нүүрсний хэрэглээ огцом буурахгүй, бага зэргийн бууралт харагдлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Б.БАЯР: БАРОН УНГЕРН МОНГОЛД ГАВЬЯА БАЙГУУЛЖ ӨГСӨН ХҮН

“Сэмүүн” студийн найруулагч Б.Баяртай ярилцлаа. Тэрбээр хадны зургийг урлаг талаас нь сонирхон судалдаг цөөн уран бүтээлчдийн нэг. Найруулагч Б.Баяр нь 2010 оноос хойш 10 гаруй жилийн турш хадны зургийг судлан харьцуулж, гэрэл зургийн хальснаа буулган баримтжуулж ирсэн. Энэ хугацаанд Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Архангай, Хэнтий, Төв, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгаар нийт 3000 орчим хадны зургийг өндөр чанартай гэрэл зурганд буулгасан бөгөөд таван ч баримтат кино бүтээгээд буй. Мөн “Монголын сая өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо, Франц улсын нийслэл Парис хотноо байх ЮНЕСКО-ийн Төв байрнаа гаргасан. Энэ бүгдийг багцлан нэгтгэсэн “Монголчуудын чулууны цадиг” төслийн тухай түүнтэй ярилцав. Ингээд түүний яриаг хүргэе.

а яагаад хадны зурагт тэгтлээ дурладаг юм бэ?

-Анх 2000 оны үед Ховд аймгийн Манхан сумын нутагт ээжтэйгээ хамт Ишгэн толгой хэмээх  газрын хадны зурагтай танилцаж байлаа. Тухайн үед ээж минь надад ардын аман зохиол, домог талаас нь тайлбарлаж өгч байсан юм. Тэр бичлэг нь одоо надад байдаг. Ээж минь 350 сая гаруй жилийн өмнөх амьтныг загас гэж тайлбарлаж, лусын охидын тоглоом учраас чулуу шидэж, дээр нь гарч болохгүй, хонь малаа холуур хариулж явах ёстой гэдэг байсансан. Хамгийн гол нь би уран зураг сонирхдог. Хадны зургийг хараад байхад уран зургийн нэг урсгал ч юм шиг харагдсан. Тэр Ишгэн толгойн хадны зурагны зохиомж, дүрслэл нь үнэхээр гайхамшигтай санагдсан. Би өмнө нь хадны зургийг анзаарч харж байгаагүй юм билээ. Тэр цагаас би хадны зургийг урлаг талаас нь сонирхон судалдаг болсон. Тэрнээс биш Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид маань хадны зургийг шинжилж, судлаад, түүхэн он цагийг тодорхойлдог. Академич Д.Цэвээндорийн бичсэн маш сайн номнууд байна. Археологийн хүрээлэнгийн залуу эрдэмтдийн гаргасан олон ном бий. Эрдэмтэн судлаачид маань маш сайн судалж байгаа. Миний хувьд урлаг талаас нь хадны зургийг сонирхдог. Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтайгаа хамтдаа явж, тэднээс асууж, тодруулсаар хадны зураг ойлгох наад захын мэдлэгтэй болж эхэлсэн л дээ. Өөрөөр хэлбэл, хобби болсон гэсэн үг.

-Хэзээнээс хоббигоо төсөл болгож өргөжүүлэв?

-Эхэндээ төслийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж бодоогүй. 2010 оноос эхлэн ямар ч байсан хамгийн сонирхолтой, шинжлэх ухааны эргэлтэд орсон хадны зургуудаа түүж, авч үлдэе гэж бодсон. Тэгээд миний хамгийн сайн мэдэх Ховд аймгийн хадны зургуудаас эхэлсэн. Ээж минь намайг дагуулан анх гарч байсан Ишгэн хадныхаа зургийг авч үлдсэн. Ер нь баримтат кино хийхэд судалгаа маш чухал. Судалгаа хийхдээ бичвэрээ бичиж, мэргэжлийн зөвлөх аваад ирэхээр өөрийн эрхгүй хүний сонирхлыг татдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“Улаанбаатарт смарт карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос U money картыг ухаалаг утсаараа дамжуулан цэнэглэх боломжтой болсон талаар тодруулга авлаа.


Нийслэлийн хэмжээнд нийт хичнээн иргэн U money картаар үйлчлүүлж байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

Нийтийн тээврээр өдөрт давхардсан тоогоор 650-700 мянган зорчигч үйлчлүүлдэг. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш буюу 2015 оноос өнөөг хүртэл нийт 2 сая 300 ширхэг карт борлуулаад байгаагаас нэг сая 300 орчим ширхэг карт нь идэвхтэй ашиглагдаж байна. Үүнээс 60-65 орчим хувь нь нийтийн тээврийн хөлсөө төлөн зорчдог энгийн карт байгаа ба бусад нь хөнгөлөлттэй зорчигч буюу ахмад настан, оюутан, мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт багтаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1100 орчим гэрээт цэг үйл ажиллагаа явуулж байна.

Гар утасны аппликейшн өмнө нь байдаг байсан. Гар утсаараа дамжуулан картаа цэнэглэх Hi-Pay Wallet”аппликейшн юугаараа ялгаатай вэ?

NFC функцтэй утас хэрэглэж байгаа хэрэглэгчид аппликейшнаар дамжуулаад картын үлдэгдлээ шалгаж, хэрэглээгээ хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, холбосон картынхаа төлбөрийн гүйлгээг хянаж, нэг ёсондоо өнгөрсөн хугацаанд хаана ямар автобусанд хэдэн цагт суусан, хэзээ хаана буусан, буух болон суух үедээ даа картаа уншуулсан эсэх зэрэг нарийн мэдээллийг харах боломжтой. Бусад аппликейшнээс ялгаатай тал нь илүү дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээллийг шууд харах боломжтой болсон. NFC нь богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг мэдээллийн технологи юм. Сүүлийн жилүүдэд google WalletApply Pay зэрэг нь амжилттай хэрэгжин NFC-г төлбөр тооцооны системд ашиглаж байна. Тус технологийг Samsung корпораци анх удаагаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцоонд нэвтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Samsung s5 загвараас хойших гар утаснууд NFC дэмждэг болж үйлдвэрлэгдэх болсон. Харин Apple компанийн хувьд 2014 оноос эхлэн iphone 6 загвар болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн гар утаснуудад NFC-г суулгасан.  

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


ЦАГ АГААР: ЭНЭ САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.Баясгалангаас арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар тодрууллаа.

-Сайхан намаржиж байна уу. Зарим хүмүүс энэ жил хүйтэн намар болж байна гэх юм. Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв яаж гарсан бэ?

-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс намрын цаг агаарын урьдчилсан төлөвийг есдүгээр сард гаргасан. Энэ төлөвт аравдугаар сарыг олон жилийн дунджаас хүйтэн болон дунджийн орчим байна гэж урьдчилан таамагласан. Ялангуяа Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу болон Дорнод Монголын хойд талаар хүйтэн байна гэсэн төлөвийг гаргасан.

Харин арваннэгдүгээр сард сарын дундаж агаарын температурын хувьд Их нууруудын хотгор, Хангайн болон Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.

2020 оны арваннэгдүгээр сарын 1-нд ирсэн бодит ажиглалтын мэдээгээр аравдугаар сарын агаарын дундаж температур 1.2-2.1 градусаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байв. Аравдугаар сарын эхний 20 хоногт Монгол орны ихэнх нутгаар хүйтэн байсан боловч сүүлчийн 10 хоногт харьцангуй дулаан байсан нь зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим болох нөхцлийг бүрдүүлсэн. Бодит байдал дээр сарын ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн байсан.

-Тэгвэл хур тунадасны хувьд?

-Алтайн нурууг дагасан газар нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Харин Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байгаа. Бид урьдчилсан мэдээнд сарыг гурван арав хоногт хувааж тус бүрийн эх, дунд, сүүл гэсэн үеүдэд өдөр цас орох эсвэл хур тунадас орох магадлал байгаа эсэхийг ард иргэдэд хүргэхийг зорьдог. Сарын урьдчилсан мэдээгээр арваннэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхээр буюу 11-13-ны өдрүүдэд  өмнөх үеэсээ дахин хүйтэрч ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"МИНИЙ СПОРТОД  ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР БОЛ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ "

Монголын хөлбөмбөгийн спортын домгуудын нэг, "Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнайтай ярилцлаа. 

-Та хэзээ "Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагч болов. "Дэрэн" клубын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан шүү дээ? 

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард "Атлетик 220" багийн зүгээс ахлах дасгалжуулагчаар ажиллах санал тавиад ажилдаа орсон доо. Коронавирусээс болоод бэлтгэлээ шууд эхэлж чадаагүй, хожуу бэлтгэлд гарсан.

-Шинэ ажлаа хүлээн аваад юун дээр төвлөрч ажилласан бэ. Шинэ хамт олон, шинэ уур амьсгал таныг хүлээн авсан биз?

-Легионер тоглогчид тоглох боломжгүй байсан учир бүрэлдэхүүн дээрээ нэлээд сайн ажилласан. Мөн бэлтгэл сургуулилалтыг өндөр түвшинд, чанартай хийхийг зорьсон. Аль болох л тоглогч нэг бүртэй тулж ажиллахыг хичээсэн гэж хэлж болно.

-"Атлетик 220" багийн ахлах дасгалжуулагчийн хувиар үдсэн эхний улирал хэр хүнд байв. Лигийн сүүлийн тойрогт аваргын болзлоо хангалаа?

-Сүүлийн тойргийн тоглолтоос гадна улирлын дундуур хэд хэдэн хүнд тоглолт хийсэн шүү. Улирлын эхлэлийг тун тааруу тавьсан. Харин явц дундаа багаараа жигд сайжирч, бие биенээ ойлгож, учраа олон сайн төгсгөл хийсэн. Ер нь тоглолт бүр л ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Шахуу хуваарьтай, нэг долоо хоногт хоёр тоглолт, дөрвөн тоглолт хийх жишээтэй. Сэргэлт авах хугацаа багатай байсан учир тамирчдаа бэртэл гэмтэл авчих вий гэж их санаа зовсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж