НЭМЭЛТ: 13.30 цаг
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, дууслаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайн Я.Содбаатар болон бусад холбогдох албаныхан мэдээлэл өглөө. УОК-ын хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Увс аймгийн Боршоо боомтын үйл ажиллагааг 21 хоног хаасан. Боомтуудыг хаасантай холбоотойгоор газар дээр нь УОК-ын гишүүд ажиллаж, гаригийн зохицуулалттай нээх талаар мэдээлэл сонсч, тодорхой чиглэл өглөө. Мөн хуралдаанаар эрүүл мэнд, ОБЕГ, хил хамгаалах, цагдаа, МХЕГ-ын бэлэн байдлын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг сонсч, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Иргэдэд хандсан нийтийн тээвэр, соёл спортын арга хэмжээ, боловсролын байгууллага, хүн олноор цугларсан газар маск заавал зүүлгэж, халдвар хамгааллын дэглэмээ сахих асуудлыг чангатгах талаар чиглэл өгсөн гэдгийг Шадар сайд онцоллоо.
УОК-ын дарга, Шадар сайд Я.СОДБААТАР:
-Алтанбулаг боомтод Зам тээврийн хөгжлийн, Эрүүл мэндийн сайд нар газар дээр нь ажиллаж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд зарим асуудлыг тавихаар болсон. Өнөөдрийн байдлаар хүнсний хангамж, нөөцийн асуудлаар эрсдэлт нөхцөл, дотроо халдвар тархсан нөхцөлд бэлэн байдал ямар байгаа талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Дотоодод коронавирус алдаагүй учраас Улсын онцгой комисс ямар нэг хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. ХӨСҮТ-д ажиллаж байсан, халдвар хамгааллын дэглэм дор ажиллаж байсан сувилагч халдвар авсан.
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой комисоос ямар мэдээлэл ирсэн бэ?
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт бол хамгийн эрсдэлтэй цэг болж байна. Ялангуяа ОХУ-тай хил залгаа хот, тосгонд халдварын тоо өсч, нас баралтын тоо огцом нэмэгдэж байгаа. Тиймээс Улсын онцгой комиссын хоёр гишүүн газар дээр нь ажиллаж, шаардлагатай шийдвэр гаргахаар ажиллаж байна. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүд гаргана.
-ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд халдвар яаж авсан гэж үзэж байна вэ?
-ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д байж байгаад ирээд тусгаарлалтад байж байгаад ажилдаа орсон гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс бид яг хаанаас халдвар авсан талаарх камер шүүх, бусад мэдээлэл авч байгаа. Мөн Монгол Улсад коронавирусийн халдвар байсан гэх мэдээлэл бол ташаа. Баян-Өлгий аймгийн иргэдээс 119 хүн тандалт судалгаа хийсэн. Өмнө нь Казахстан улсаас Монголд ирээд коронавирусийн халдвар аваад эмчлэгдсэн хүмүүсээс дахин эсрэг биет илэрсэн. Үүнийг бид коронавирус илэрсэн гэж үзэхгүй байгаа.
🔴 ШУУД | Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Friday, November 6, 2020
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.07/ 10:00 цагт хуралдаж эхэлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан байсан сувилагч коронавирусийн халдвар авсан болохыг өчигдөр /2020.11.06/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Ингэснээр Монгол Улсын дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болж, үүнтэй холбоотойгоор УОК хуралдана гэх албан бус мэдээлэл байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын 356 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд 42 хүн эмчлүүлж байна.
УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ