Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолголгой түлш ХХК зэрэг албаны байгууллагуудаас “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд есдүгээр сараас эхлэн гэр хорооллын 11789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж, 4086 айлын ханан пийшин болон зуух, яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулж иргэдийн эрүүл мэнд, амь насны эрсдэлээс хамгаалсан гэдгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2020.11.06/ чуулганы хуралдааны үеэр тодотгов. Мөн тэрбээр, “Таван толгой түлш” ХХК германы яндан хөөлөх сургалтаар 100 гаруй залуус бэлтгэж эхэлсний хүрээг өргөжүүлж 400 залуусыг яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшүүлэхийн зэрэгцээ 500 залууг ажлын байртай болгоод байна" гэлээ.
Яндан хөөлөгчид дуудлага бүрт очих боломжгүй ба зөвхөн бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдэд туслах юм.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд гэр хорооллын айл өрхүүд хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгахыг албаны хүмүүс зөвлөлөө.
123456 2020-11-07 49.0.212.165
"Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт" гэдэг шиг бас "Олон улсын яндан хөөлөх ISO-9001" стандарттай юм байх нь
Зочин 2020-11-07 46.114.110.96
ЗӨВ⁰ ЗӨВ
Зочин 2020-11-07 202.55.188.84
Mongold l baidag nariin mergejil
Зочин 2020-11-07 66.181.187.49
Даапаалаад байна уу үгүй юу?
ха ха ха 2020-11-07 49.0.212.165
Монгол Улсын Зөвлөх Яндан Хөөлөгч
Зочин 2020-11-07 66.181.182.88
Ста гэдэг шиг
Зочин 2020-11-07 64.119.19.221
Хааахааахөаа
Төртэй ард түмэн байх юмсан 2020-11-07 122.201.31.44
Бага солоиороочээээ … Гэрийн эзэн өөрөөө гөлөө түлэх, хөөлөхөөө өөрсдөө л хийлдэээээ
l**** 2020-11-07 124.158.83.193
ene chuhal nariin mergjiliig yaaj ezemshihuu heden jil yamar ih surguulid surhuu tuslaach
Зочин 2020-11-07 202.9.46.13
Техникийн их сургуульд 6 жил бакалаврт суугаад 3 мастер хамгаалж байж яндан хөөлөх эрхээ авна. ЕС ийн тусгай гарын үсгээр элсэх зөвшөөрөл авна.
Зочин 2020-11-07 202.9.46.13
Ааааяяяяя яяяя аймаар юмаа. Хүүк топ 100 ухаантны нэг гэхээр л янданг нарийн ухаанаар хөөлөлгүй яахав.
Сайхаан 2020-11-07 202.179.24.18
Лондонгийн яндан хөөлгөгч нар 50жилийн өмнө ажилгүй болсон байдаг, манайд хөгжөөд л
Зочин 2020-11-07 64.119.23.46
Нарийн мэргэжил гээээээш