400 залуу яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.07-нд нийтлэгдсэн

400 залуу яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшжээ

400 залуу яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшжээ

Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолголгой түлш ХХК зэрэг албаны байгууллагуудаас “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлээд байгаа билээ.

Энэ хүрээнд есдүгээр сараас эхлэн гэр хорооллын 11789 айлын яндан болон ханан пийшинг хөөлж, 4086 айлын ханан пийшин болон зуух, яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулж иргэдийн эрүүл мэнд, амь насны эрсдэлээс хамгаалсан гэдгийг  БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2020.11.06/ чуулганы хуралдааны үеэр тодотгов. Мөн тэрбээр, “Таван толгой түлш” ХХК германы яндан хөөлөх сургалтаар 100 гаруй залуус бэлтгэж эхэлсний хүрээг өргөжүүлж 400 залуусыг яндан хөөлөгчийн нарийн мэргэшил эзэмшүүлэхийн зэрэгцээ 500 залууг ажлын байртай болгоод байна" гэлээ.

Яндан хөөлөгчид дуудлага бүрт очих боломжгүй ба зөвхөн  бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдэд туслах юм.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдрөөс эхлэн  ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд гэр хорооллын айл өрхүүд хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгахыг албаны хүмүүс зөвлөлөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж