"Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" өнөөдөр буюу намрын адаг сарын шинийн 22-нд тохиож байна. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Бурхан багшийн дүйчэн өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчилэн хийдэд дараах үйл ажиллагаа явагдана.
- 06:30 – Тэгчэн сожин
- 08:00 – 17:00 Бурхан багшийн чого /Гандан дуган/
- 08:00 – 17:00 Дэмчогийн чого /Очирдарийн дуган/
- 12:00 Бурхан багшийн эхийг ачийг хариулсан дүйчин өдрийн номын айлдвар. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц/
- 12:20 Эх болсон зургаан зүйл хамаг амьтан” хэмээхүйн утга учир. /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам, АБЭТБХ ерөнхий нарийн бичгийн дарга Х.Бямбажав/
- 12:40 “Эхийн ачийг хариулах тухай” /МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж/
Зочин 2020-11-07 146.115.161.230
Ичихгүй үнэ ханш тавьчихсан байх вий.
Зочин 2020-11-07 202.21.107.107
Эрэгнээс төрөөгүй эцэг эхээс төрсөн нь үнэн юм чинь эцэг эхийн ачийг санах хэрэгтэйг сануулж байна. Хэдэн лам нар луу л дайрах юм. Тэр цадахгүй байгаа авилгачид руугаа боргоо.
Зочин 2020-11-07 202.126.89.219
Өдөр тутам л эцэг эхийнхээ ачийг санаж бодох хэрэгтэй шдээ. Хаашаа юм тэгээд жилд нэг удаа л эцэг эхийнхээ ачийг санаад бусад үед нь мартаж болно гэсэн үг юм уу. Шарын шашин шүтээд хөгждөг бол хөгжихөөр хугацаа боллоо. Шашин биш шинжлэх ухаан шүтэж амьдар. Бурхан гэж байхгүй, байдаг бол царайг нь хармаар л бна шдээ. Саяхан хийгдсэн нэг судалгаа уншиж байхад хөгжилтэй орны иргэд бурхан шашин шүтэх нь бага, улс орны хөгжил буурай байх тутам шашин бурхан их шүтдэг гэсэн бна лээ шүү.
Зочин 2020-11-07 59.153.114.166
Chi ch yostoi ulaan kommunistiin zulzaga bna daa!
Orchmiin jild kommunistiin too ets tsuurch Hoid Solongos, Mongol 2-t l tab,guravhan vldees baih shiv dee !
Зочин 2020-11-07 202.9.46.201
Энэ лам нар худлаа гарууд. Төвдийн шарын шашин шүтдэг байж хүмүүс өөрсдийгөө буддын шашин шүтдэг гэж андуурна. Буддын үндсэн сургаал дээр л лав ийм2 ном уншуул, засал хийлгэ гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй юм бна лээ. Яахав хүмүүсийн сонголт юм биздээ.