ТАНИЛЦ: Шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд | News.MN

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд

УИХ-ын өчигдрийн /2020.11.06/ чуулганы хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилсон. ХЭҮК өмнө нь гурван гишүүнтэй байсан бол шинээр батлагдсан хуулиар комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Комиссын гишүүнд нэр дэвшигч  хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заажээ.

Үүний дагуу 19 хүн ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргаснаас комиссын гишүүнээр Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нар сонгогдлоо. 

Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулсан есөн байгууллагын төлөөлөл 10 гаруй хүн ажилласан юм. Ингээд Хүний эрхийн үндэсний комиссын шинэхэн гишүүдийг танилцуулж байна.

Д.Сүнжид нь 1977 онд Хэнтий аймагт төрсөн.

Боловсрол, мэргэжил:

1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль төгссөн.
1994-1998 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
1998-1999 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан.
2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуулийн Хууль зүйн факультетад нийтийн эрх зүйн чиглэлээр “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн докторын /Dr.jur/ зэрэг  хамгаалсан.

Ажлын туршлага:

2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар,
2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр,
2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар,
2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар,
2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар,
1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор,
2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байна.

Х.Мөнхзул нь 1974 онд Сүхбаатар аймагт төрсөн.

Боловсрол, мэргэжил:

1982-1992 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн.
1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр,
2015-2016 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016
2017 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Ажлын туршлага:

1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн даргаар,
1998-2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр,
2002-2009 он Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагчаар,
2009-2011 онд Хүний эрхийн Үндэсний Комисст Бодлого, дүн шинжилгээ хариуцсан референтээр,
2011-2013  Хүний эрхийн Үндэсний Комисст Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар, 2013-2015  Хүний эрхийн Үндэсний Комисст Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар,
2015 оноос Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр тус тус ажиллаж байна.

Б.Энхболд нь 1984 онд Ховд аймагт төрсөн.

Боловсрол, мэргэжил:

1992-2002 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийг төгссөн.
2003-2007 онд Монгол Улсын Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2007-2009 онд Монгол Улсын Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр,
2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаагаар,
2007-2008 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багшаар,
2008-2011 онд Цагдаагийн сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшаар,
2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багшаар,
2013-2016 онд БНСУ-ын Кёонгги их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаачаар,
2016-2017 онд Хууль сахиулахын их сургуульд эрдэм шинжилгээ инновацын газрын цагдаагийн судлалын төвд эрхлэгчээр,
2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр,
2019 оноос одоог хүртэл Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байна.

Г.Нарантуяа нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол, мэргэжил:

1988-1998 онд Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
1999 – 2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн.
2008-2009 онд Мельбурны Их Сургуульд хууль зүйн магистр,
2012-2017  онд Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хөтөлбөрийн зохицуулагчаар,
2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр,
2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны даргаар,
2012-2017 онд Австралийн Үндэсний Их Сургуульд докторант судлаачаар,
2016 оноос өнөөг хүртэл хараат бус шинжээчээр ажиллаж байна.

Ж.Хунан нь 1979 онд Дорноговь аймагт төрсөн.

Боловсрол, мэргэжил:

1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийг төгссөн.
1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр,
2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр,
2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагчаар,
2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагчаар,
2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульчаар,
2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөхөөр,
2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар,
2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-07 192.82.73.36

Ихэнх нь мундаг, харин Хунан гэж худлаа долоогч, утсан хүүхэлдэй. Бусад нь сайн хүмүүс байна.

Avatar

Зочин 2020-11-07 64.119.17.238

amerik abaachal heden reket shar enhee bimba moojig gee;l zodoj nudeel deeremdsen reket hiisen bas baigan.amerikd deremduuslen mongo butsaj abah gesen.

Avatar

Зочин 2020-11-07 64.119.17.238

uhegui zorigiin hereg geel hamag sain busniessman zalusog gesgesen heregt uls uuchlal guimaar shde.

Avatar

Зочин 2020-11-07 64.119.17.238

sayhan bosa delguirn ezen reket deremchid muuhai alsan hereg garsan shdee. ene taaalr medeelel hiigech.

Avatar

Зочин 2020-11-07 210.121.172.76

doctor sursan hugatsaagaa ahlah mergejilten ene ter geed bicheed bhiim. doctor hagaaltlaa zugeer oyutan statustai yavdgiim sh d. cv dee bichej yum oldohgui bol yadaj phd candidate gj oorchloo hoo

Avatar

Зочин 2020-11-07 202.55.188.92

Тэр чигээрээ х***а хужаагын ирлийзүүд юм биш үү ёстой хүнээ олоод тавьсан байх шив дээ…

Avatar

Зочин 2020-11-07 202.126.89.245

Биe даасан шинжээч, хүний эрхийг хамгаалагч, судлаач гэх мэт гоё гоё нэр цол ч юмуу ажил албан тушаал ч юмуу өөрөө өөртөө өгдгөө болимоор юм

Avatar

Зочин 2020-11-07 192.82.76.71

Албан бусаар өөрөө өөртөө тийм нэр өгдөг болоод байгаа. Судалгааны нэг ч бүтээл хэвлүүлээгүй байж судлаач ч гэж байх шиг ккк

Avatar

Зочин 2020-11-07 66.181.189.56

хөдөө

Avatar

ха ха ха 2020-11-07 49.0.212.165

дандаа намын долдой бууны нохойнууд байна

Avatar

Jinhen hunii erhiig ulandaa gishgegchid bn 2020-11-07 64.119.16.161

Ene llruud bugd l HEUK-d ajillaj bsn bnshd. Uhsnee hiij bsin. Hend ch hereggui novshnyd terni orond african ulsuudad yavj hunii erh sudalchad ir

Avatar

Tt 2020-11-07 202.179.24.243

Lal ruud bn daa haha

Avatar

Зочин 2020-11-07 202.9.46.34

Дандаа л хуулийн тогоонд чанагдсан улс байна ! Энэ утгаараа сүүлийн жилүүдийн хуулийн байгууллагуудын ялзрал доройтолд гар бие оролцсон улсууд байх ! Арай энэ суудалд мөнгө төлж очоогүй байлгүй дэ !!!

Avatar

Зочин 2020-11-07 202.126.89.200

ЗА ЁСТОЙ ШИЖИГНЭСЭН БОЛОВСРОЛТОЙ САЙХАН ЗАЛУУЧУУД ОРЖ ИРЛЭЭ ДЭЭ.ДҮҮ НАР МИНЬ ХШНИЙ ЭРХИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАМГААЛААД ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛААД ӨГ.НӨГӨӨ МУУХАЙ АВГАЙ ШИГ НЭРЭЭ ХӨӨЛӨВ.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-11-07 103.26.194.121

Докторууд нь бол болж бноо.

Avatar

ZOCHIN 2020-11-07 180.150.83.201

AMJILT HUSIE .ZALUUCHUUDAD. HAMGIIN GOL N AJLAA L SAIN HIIGEEREI.URDAH HU8NENTCRUUDEESEE ONTCGOI YLGARCH AJLAA MONGOL HUMUUNII TULUU YMAGT DUUGARCH BGAARAI. TA BUHNII AJLIIN AMJILTAAS MONGOL HUNII UNELEMJ USUH BUURAH N HEMJIGDEH BH SHUU…HUNEE DEEDELSEN ULS HEZEE CH DOOSHLOHGUI .

Avatar

хэхэ 2020-11-07 66.181.186.112

нохойн баасны газар

Avatar

зочин 2020-11-07 103.212.119.209

Ямар нэг шийдвэр гаргадаг газар биш дээ.
Нэр нь л гоё газар болохоос.

Avatar

Хятад юм бишүү 2020-11-07 66.181.161.34

хунан хунан .энэ монгол нэр мөн үү

Avatar

Зочин 2020-11-07 202.9.46.5

Дандаа хөдөөний хөөсөн мантуунууд. Хүний эрхийг биш даргын эрхийг сайн хамгаалах байх

Avatar

Хөхчир 2020-11-07 202.126.89.200

Боловсрол өндөр мундаг залуус бн.

Avatar

Шодоргос 2020-11-07 103.80.211.37

юун хүний эрхийг хамгаалах жинхэнэ хүнд суртлын аппарат ш дээ. Зөрчлийг нь арилгуулаад эрхийг нь сэргээсэн тавьсан нэг ч тохиолдол байхгүй. Өргөдөл, гомдолдп худлаа албан бииичгээр бөөрөнхийлсөн хариу өгчөөд сууж байдаг газар даа. Улс нийгэмд ямар чхэрэггүй дээ.

Avatar

ffg 2020-11-07 64.119.20.184

narantuya gd nambagui hudla unen angliar 2,3 ug helsen avgai iluu bn. busad ni bolj bn aliiguigeees hamarguin deeer shu

Avatar

irgen 2020-11-07 103.57.95.202

Хүний эрхийн комисс хамтын шийдвэр гаргадаг субьект болохын хувьд эрх зүйн мэргэшил нь үндсэн шалгуур байх хэдий ч мэргэшлийн хувьд олон өнгийн төлөөлөл байх боломжтой байхад анхаарах нь зөв болов уу. Тодруулбал 5 гишүүнээс 3 эмэгтэйгийн намтар түүх их адилхан, академик талаас нь харсан ч хүний эрхийн тэмцэгч үр дүн талаас нь харсан ч жаахан сэтгэлд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл шалгуур, ажлын хэсгийн төлөөлөл зэрэгт анхаарах зүйл бага сага байгаа байхаа. Үүнийг цаашид анхаарна бизэ.

Avatar

иргэн 2020-11-07 103.57.95.202

Зарим нэг талаар сэтгэл дундуур байна. Нэгэнт комисс учир хамтын шийдвэр гаргах зорилготой тул төлөөллийг хангах чиглэлд анхаарвал ямарав. Өөрөөр хэлбэл 5 нэр дэвшигчийг шинжлэн үзэхэд 3 эмэгтэйн намтар түүх их төстэй байгаа нь сонгон шалгаруулалтын бас нэг сул тал байсан байх магадлалтай харагдаж байх тул цаашид анхаарна буй за.

Avatar

иргэн 2020-11-07 103.57.95.202

Энд тэгэхдээ анзаарагдаж байгаа онцлог болон цаашид анхаарах зарим нэг зүйл байна.
1-д олон шалтгаан байдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн цаг үеийн засгийн лидр ямар нутаг ус байна түүний хамаарал ямар нэг хэмжээгээр байгаад байдаг. Энэ 5 хүнийг гарлаар нь харвал 1 хэнтий, 2 сүхбаатар аймгаас гарвалтай хүн байгаа нь тухайн үеийн засгийн тэргүүний гарвалтай давхцалтай харагдаж байгааг тохиолдол гэж найды.
2-т сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг олон нийтэд нээлттэй болговол ямарав

Avatar

иргэн 2020-11-07 103.57.95.202

Нээлттэй сонгон шалгаруулалт хэлбэрээр УИХ-ын түвшинд анх удаагаа зохион байгуулж байгаа нь үнэхээр дэвшилттэй жишиг болохоор маргах зүйлгүй сайн зүйл болжээ. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Харилцаа холбоо, Эрчим хүчний зохицуулах хороо, Усны зөвлөлийн гишүүн, ШӨХТГ-ын хуралдааны гишүүд, Төрийн албаны зөвлөлийн гишүүд зэрэг хамтын шийдвэр гаргадаг бүхий л байгууллагуудад заавал нэвтрүүлэх хэрэгтэй байнаа. Ялангуяа Засгийн газрын байгууллагуудад энэ жишгийг нэвтрүүлэх цаг нь болсон

Avatar

Зочин 2020-11-07 124.158.96.177

Гоё. Баяр хүргэе. Ийм боловсролтой залуусын цаг иржээ. Өөдрөг сэтгэл төрж байна. Монгол минь, сайнаар эерэгээр өөрчлөгдөж байна. Олон нийт шударга үйл хэргийг хамгаалдаг соёлтой болох болтугай.

Avatar

Зочин 2020-11-07 150.129.142.217

Улс төрчдийн гар хөл болсон юу ч хийдэггүй газар, нөгөө 7 сарын 1ний 5 залуугийн амь нас гээд олон юм бн,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж