Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус I хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулийн тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталлаа. Богдхан уулын тэнгэрийг ирэх Даваа гарагт тайх юм.
Мөн тус хуралдаанаар Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийг өргөтгөх боломж бүрдүүлсэн шийдвэрийг Тэргүүлэгчид гаргав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтсийн хэсгийн ашиглах боломжгүй, хуучин барилгыг тус цэцэрлэгийн балансад шилжүүлэв. Дээрх хоёр барилгыг өмнө нь нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгө, хуулийн этгээдийн жагсаалтад оруулсан байв. Тэргүүлэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа эл хоёр барилгыг жагсаалтаас хасаж, өнөөдөр 167 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлснээр өргөтгөл барих газрын асуудал шийдэгдэж буй юм.
Сонирхуулахад, тайх гэдэг нь тэнгэрийг тайх ёслол тахилга гэсэн утгатай Монгол үг. Одоогоор Монгол улсын Төрийн тахилгат уулс Бурхан Халдун, Богдхан, Сутай уул, Отгонтэнгэр, Алтан Овоо гэх мэт улсыг дөрвөн жил тутамд уулын тэнгэрийн тайх ёслолын ажиллагаа үйлдэж өргөл барьц барьдаг байна. Энэ нь их төлөв бөө мөргөлийн шашны зан үйл бөгөөд мал цагаан идээгээр өргөл барьдаг.
Зочин 2020-11-07 58.109.221.157
yadaj haldbariin ued tusvuus mungu urj baigali bohirduulah hereggui ee Uur ajil alga uu
Зочин 2020-11-07 146.115.161.230
Хөөрхий ардууд нь гэнэ тэнэг юм. Ийм юманд баясаад л
Зочин 2020-11-07 202.55.188.35
Энэ тайлгын ажил ерөнхийдөө бас л гарлага юм. Миний бодлоор манайд 3 том нуруу байна. Тэдгээрийн ноён оргилыг л тайдаг болвол ямар вэ? Зардлаа хэмнэе. Энэ гурваас бусдыг орон нутгийн буюу нутгийн иргэдийн санал, хандиваар шийдэж байвал яасын? Нэг мэдэхэд хүнээсээ олон уул тайлгын ёслолтой болох нь. Жалга бүрт овоо тахиад, тэр болгонд төрөөс сүйтгэлийг нь гаргахдаа тулбал энэ улс амархаан дампуурна.
/*-*/ 2020-11-07 49.0.212.165
Хэдэн бөх барилдуулах вэ, түрүү бөхөд нь ядаж нэг Ланд-80 өгнө биз дээ
Зочин 2020-11-07 64.119.16.178
Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд бөө царайлсан улс боллоо!!!!
Teneg mongol ch mon doo 2020-11-07 202.126.89.19
Huin negdliin uedee hiveeree l baihiim daa. Tahil orgono ch geh shig. Yoyo yu beeeeee. Shal demii yumand tsag zav, mongo horongo, hun huch gargah yumdaa. Khairan saikhan tsag bolon baigal. Baahan daldaisan yumnuud ochij uul buzarlah ni.
Зочин 2020-11-07 64.119.18.101
БИД АЛЬ Ч ТАЛААРАА АФРИКИЙН АРААС Л МӨР ДАРАН УРУУДАЖ БНА ДАА. ЭМГЭНЭЛТЭЙ. ХАРАМСАЛТАЙ.
Зочин 2020-11-07 139.5.216.118
Монголойд гэж дуудуулахаа баталгаажуулсаар л байна уу даа….
Зочин 2020-11-07 139.5.216.118
Энэ тэнэг ёслолоо зогсоогоод Байгаль орчны Яам уул усаа жинхэнэ ёсоор хамгаалах үндсэн ажлаа шинжлэх ухааны үндэстэйгээр хиймээр байна.
Зочин 2020-11-07 103.57.94.145
СУВАРГА ХАЙРХАН ХААЧИВ?
Tr 2020-11-07 122.201.24.97
Арваад жилийн өмнө Суварга хайрханы тахилгад очиж байлаа. Өндөр настай ээж минь тэр нутгийнх тул аваад явсан хэрэг. Нүд хальтирч, сэтгэлээр унамаар юм билээ. Бөөн хог, баас шээс. Хайрханаа мөн хүндлэв ээ!