Америкийн эдийн засаг Холбооны нөөцийн систем төсөөлж байгаа шиг тийм хүчтэй биш ажээ. Үүний нэг баталгаа нь шинээр нийтлэгдсэн макро эдийн засгийн мэдээ болж байна.
Үүнийг өгүүлэхийн тулд Чикагогийн ажил хэргийн индексээс эхлэх хэрэгтэй байх. Энэ индекс нэгдүгээр сард ямар нэгэн ид шид гэмээр хүчтэй өсөлтийг үзүүлж байгаад хоёрдугаар сард өөрийн байранд эргээд очлоо.
PMI нь Чикагогийн бүсэд шууд л 47,6 пунктаар буусан нь хамгийн тааруу дүгнэлтээс ч дор байна. Шинэ захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт гээд л бүхий л талаар уналт ажиглагдлаа.
Zerohedge
Ийм сул статистикийн гэнэтийн байдлыг үнэлвэл хамгийн тааруу дүгнэлтээс гурван стандартын гажуудалтай байна.
Гэхдээ энэ юу ч биш. Даллесын Холбооны нөөцийн банкны ажил хэргийн идэвхийн индекс хасах 31,9 пункт хүртэл унасан байна. Уналт нь 14 дэх сардаа дараалан доошилж байгаа юм.
Zerohedge
Энд байдал өргөн хүрээнд муудсан байна. Найдлагаас бусад бараг бүх үзүүлэлтүүд унажээ. Найдлагын индекс нь ч хасах үзүүлэлтэд байна.
Ажил эрхлэлтийн үзүүлэлтийг тусгайлан авч үзэх хэрэгтэй байх. Учир нь Холбооны нөөцийн газар хөдөлмөрийн зах зээлээрээ бахархаж ирсэн юм. Гэтэл энд харагдаж буйгаар уналт 2007 оноос хойших хамгийн доод хэмжээндээ хүрчээ.
Zerohedge
Энүүхэндээ гэхэд, хямд нефть өөрийн үүргийг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нефтийг бараг бүх банкны шинжээчид эдийн засгийн өсөлтийн гол драйвер гэж нэрлэж байлаа. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар лавласан асуултын хариултаас харахад нефтийн үнийн уналт ажлын байрны тоог хорогдуулсан гэж байв. Ганцхан нефтийн салбарт ч биш холбоотой салбаруудад ажлын байр цөөрсөн юм.
Атлантын Холбооны нөөцийн банк I улиралд эдийн засгийн өсөлтийн дүгнэлтээр ямар загвар өгснийг харцгаая. Одоо тэд өсөлтийн хоёр гаруйхан хувьтай байна гэжээ. Гэхдээ сүүлийн эрчмээс нь харвал энэ үзүүлэлт ч унаж магадгүй.
Ирэх баасан гаригт хөдөлмөрийн зах зээлийн ээлжит мэдээ гарна. Мэдээж тэр нь тодорхой хэмжээний өөрчлөлт оруулна.
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны IV улиралд жилийн үнэлгээгээр, дөнгөж 1 хувиар өсжээ.
Америкийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан дүгнэлт IV улиралд 0,7 хувь байлаа. Bloomberg агентлагийн асуултад шинжээчид дунджаар 0,4 хувиас доошлоно гэсэн таамгийг дэвшүүлж байлаа…
Оны эцсийн ерөнхий дүнгээр АНУ-ын эдийн засаг 2,4 хувиар хоёр жилдээ дараалан өссөн нь дүгнэлттэй таарсан юм.
Улирлын өсөлтийн динамикийг эргэн харах шалтгаан нь компаниудын барааны нөөц байдаг. 2016 онд эдийн засаг ямар байх нь хэлэхэд хэцүү, одоо өөдрөг дүгнэлт гаргах нь бараг боломжгүй үзэгдэл болоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР