Эта хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ | News.MN

Эта хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Эта хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Эта хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Төв Америкт “Эта” далайн хар салхи дэгдэж, 70 гаруй хүн амиа алджээ. Амиа алдагсдын 50 гаруй нь Гватемал улсын иргэн аж. Тус улсын 22 мужид онцгой байдал зарлаад байна.

Хар шуурганы үеэр хүчтэй аадар бороо орж, үер бууж, хөрсний гулгалт болж олон хот тосгод сүйджээ. Зам, харгуй усанд автсан тул аврах албаныхан гамшигт нэрвэгдсэн газруудад хүрэхэд хүндрэлтэй байгаа ба амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна.

"Эта” хар салхи нь 140 км цагийн хурдтай шуурч байгаа ба энэ нь дөрөвдүгээр зэрэглэлийн хүчтэй шуурга ажээ. Хар шуурга Төв Америкийн бүсэд дараа долоо хоногийн эхэн хүртэл үргэлжилж, хүчтэй аадар, үер болохыг цаг уурчид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж