Өрх нь шатсан гэрт унтаж байсан хүүг аварчээ | News.MN

Өрх нь шатсан гэрт унтаж байсан хүүг аварчээ

Өрх нь шатсан гэрт унтаж байсан хүүг аварчээ

Өрх нь шатсан гэрт унтаж байсан хүүг аварчээ

Эцэг эхийн хараа хяналтгүй, хайхрамжгүй үйлдлээс болж бяцхан үрс галд өртөж амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Өнөөдөр /2020.11.06/ гэхэд л долоон настай эрэгтэй хүүхэд галд өртөж амь насаа алдах дөхжээ. Тодруулбал, СХД-ийн есдүгээр хорооны нутагт өрх нь шатаж байсан гэрт хүү харгалзах хүнгүй ганцаараа унтаж байжээ. Золоор хяналт шалтгалтаар ажиллаж байсан Онцгой байдлын алба хаагчид хүүг аварсан ба ноцож байсан галыг цаг алдалгүй унтраасан байна. Хэрэв Онцгой байдлын алба хаагчид хяналт шалгалт хийгээгүй, тухайн айлд очоогүй бол магадгүй дахин нэг хүүхэд нас барах байсныг үгүйсгэх аргагүй.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, "Тавантолгой түлш" ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар  гал гарч байсан айлд 11:30 цагийн орчимд хяналт шалгалтаар очих үедээ ийнхүү хүүг аварчээ. Эргэн сануулахад, ердөө сар ч хүрэхгүй хэдхэн долоо хоногийн өмнө Сонгинхайрхан дүүрэгт 2-7 насны нэг айлын дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж харамсалтайгаар амиа алдсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монголхүү 2020-11-06 66.181.185.82

Хүүхдийн аз хийморь тэтгэжээ. Ямар азаар онцгойгийнхон тааралдав. Тэдэнд талархаад баршгүй!

Avatar

Зочин 2020-11-06 122.201.22.119

Маш их дулаан гаргах чадвартай таван толгойн нүүрсийг гэрт хэрэглэж болохгүй.

Avatar

хотын иргэн 2020-11-06 66.181.166.154

энэ илчтэй түлш муухан янданг хайлтал төөнөж галын их үүсвэр болоод байгаа юм биш биз. Өрхний хэсгээр янданг Дулаан тусгаарлалтын муфттай гаргах хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж