Нидерландад шувууны ханиад бүртгэгдсэний улмаас 215 мянган орчим тахиаг устгалд оруулахаар болсон тухай тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Тус улсын Германтай хил залгаа орших Пуифлийк хотын фермд шувууны ханиад бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт мөн тус улсын Алтфорст дахь фермд шувууны ханиадны H5N8 вирус илэрч, 36 мянга орчим тахиаг устгажээ.
Зарим төрлийн шувууны томуу нь хүнд онцгой аюултай байдаг бол H5N8 вирус нь одоогоор хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж ДЭМБ мэдэгдсэн байна.
Үүнтэй адил төрлийн вирус Германы хойд хэсгийн мужуудад бүртгэгджээ. H5N8 вирус нь хүнд халдахгүй ч эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулдаг байна. Японы баруун өмнөд Кагава мужийн Митоё хотын фермд шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн талаар тус улсын Хөдөө аж ахуйн сайд Котаро Ногами өчигдөр /2020.11.05/ мэдээлсэн бөгөөд 330 мянга орчим тахиаг устгажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ