ХҮН-ыг МАН-ын халаасны нам, МАН-ын инкубаторт бойжиж буй улс төрийн хүчин гэж хардах, хошигнох хүн олон бий. Гэвч ХҮН-ынхан 2020 оны шат, шатны сонгуульд одтой байж, УИХ-д нэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гурван суудалтай болсон.
Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай тул ХҮН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ тус намын гишүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэхэд насны босгыг нь давах хүн байхгүй тул гаднаас хүн хайх болов уу гэдэг таамаг гарах болсон.
Харин энэ асуудалд ХҮН-ын дарга Б.Найдалаа “Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа. Манай цөм багт нэр дэвших хүн одоогоор олон байхгүй, олонхынх нь нас хүрэхгүй. Бид өөрсдөө нэр дэвшихийн тулд энэ намыг байгуулаагүй шүү дээ. Нийгэм ямар хүн хүсэж байна, хэн Ерөнхийлөгч байвал хамгийн зохистой вэ гэдгийг харгалзаж, магадгүй иргэдээс саналыг нь асуусны үндсэн дээр нэр дэвшүүлнэ. Амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хэвлэлээр дамжуулан үг дайжээ.
Мөн ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж ярьдаг тухайд “Ийм зүйл ярьж байгаа нь тун харамсалтай. Яагаад ХҮН аль нэг нам, ах нараас хамааралтай байх ёстой гэж. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, дараа нь З.Энхболд, М.Энхболд, Баабар, Ц.Элбэгдорж гээд л олон ч хүнтэй манай намыг холбосон. Бидэнд хэрэгтэй юм тэдэнд юу ч байхгүй. Ардын намаас ч тэр. Хэрэв бид Ардын намынх бол дотор нь ороод ажиллана биз дээ. Монголд АН, МАН-аас өөр улс төрийн хүчин хэрэгтэй байна. Бид хэлээд байгаа юм биш. Иргэд, сонгогчид, нийгэм үүнийг хүссэн. Тэд ХҮН-д бага багаар итгэж эхэлж байна. Учир нь бид зарчмаа л барьдаг. Бид АН, МАН, МАХН-тай зөвхөн суудал, сонгууль, албан тушаалын төлөө наймаалцахгүй, хуйвалдахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа үүнийгээ ч ил тод мэдэгдсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сарын хугацаа бий, ярьсан шигээ ХҮН үнэхээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүнийг нэр дэвшүүлж чадвал сонгуульд амжилттай оролцохыг хэн байг гэх билээ.
Л.ОЮУ
irgen 2020-11-06 66.181.189.57
namiin hatuu gishuunchlelgui baikh ni zuv bodlogo shuu
zochin 2020-11-06 66.181.189.57
ard tumnii sanalaar erunkhiilegchid ner devshuulwkh sanaa zuv sanaa bn.
ДЭМЖИГЧ 2020-11-06 103.212.119.89
Хөгжил дэвшил,хөдөлмөр бүтээл ярьдаг,ухаалаг удирдлагын цөмтэй намуудын сор гэмээр нам шүү.Монголын нийгмийг хар,цагаанаар нь шууд хараад хэлдэг зоригтой,тулхтай нэгэн хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд салхи оруулан эзэн суух магадлал өндөр шүү.
хүн нам дэмжигч 2020-11-06 66.181.161.80
улстөриин шинэ соёлд оруулж буй цэвэр нам найдалааг 2 сонгуулиар дэмжсэн ч гэр хорооллын хар масс баллав
Мо АХ партизан 2020-11-06 202.126.88.39
нусгай хулчигар жаалуудаа сонс Бид ардын нам, Ардчилсан нам 2 ыг байгуулж өгсөн энгийн МоАХны гишүүд ардын нам биднээс нэрээ авсан , ардчилсан намаа зүгээр л цэвэрлэх гэж сонгуульд унагаасан юм , Хувьгалт намыг задлах устгах гж ардын намыг байгуулж нэрийг нь өгсөн ,,харин та нар Ерөнхийлөгчийн сонгуульд бидэнтэй хамтарвал нам шиг нам болоход чинь тусалж магадгүй
Зочин 2020-11-06 202.126.90.32
цэвэр ариун сайхан нам шүү……………
Зочин 2020-11-06 192.82.73.213
Дэмжнээ. ХҮНг дэмжнэ. Эргэлзээгүй болсон
123456 2020-11-06 49.0.212.165
Ялгаагүй хулгайчид, сандал ширээ олж авахын төлөө наймаалцана чиг, хуйвалдана чиг, урваж шарвана чиг
Мөдхөн ил болно 2020-11-06 66.181.179.56
Эд үнэндээ олигтой мэдлэггүй хүмүүс юм билээ. Хүмүүс өөрсдөө мэдлэггүй учраас эднийг мэдэхгүй байна. Гэхдээ эдний боловсрол хэр болох нь мөдхөн ил болноо.
Иргэн 2020-11-06 202.21.124.17
ХҮН – ийг дэмжнээ!
Зочин 2020-11-06 139.5.219.174
Teneg nam
Зочин 2020-11-06 202.9.46.21
buyan Jagaag devshuul
Зочин 2020-11-06 202.55.191.130
saihan sh aaaajee hahahaha
Зочин 2020-11-06 103.26.193.114
РИО ТИНТОГИЙН УГЖНИЙ ХҮҮХДҮҮД . НЭГ БУРХИТАЙ ТОХИРЧИХСОН ЮМ БАЙНА
Зочин 2020-11-06 202.9.46.209
Оюу толгойгоос санхүүждэг нам гэдгийг хүн бүр мэддэг болсоон.
Зочин 2020-11-06 202.126.88.216
ХҮН НАМД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БОЛМООР ХАРАГДААД БАЙГАА ЮМ. ХҮН НАМ ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БАЙЖ АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ДААХ ХҮНИЙГ ГАРГАЖ ДЭВШҮҮЛЖ БОЛНОДОО. ДОРЖХАНДЫГ БОЛ ОДООЧ САНГЫН САЙДААР АЖИЛЛУУЛЧИХВАЛ МОНГОЛЫГ ЭДИЙН ЗАСГЫН ХЯМРАЛААС ДОР НЬ ГАРГАЧИХ ЧАДАЛТАЙ ЗАЛУУДАА.