Б.Найдалаа: ХҮН наймаалцахгүй, хуйвалдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.06-нд нийтлэгдсэн

Б.Найдалаа: ХҮН наймаалцахгүй, хуйвалдахгүй

Б.Найдалаа: ХҮН наймаалцахгүй, хуйвалдахгүй

ХҮН-ыг МАН-ын халаасны нам, МАН-ын инкубаторт бойжиж буй улс төрийн хүчин гэж хардах, хошигнох хүн олон бий. Гэвч ХҮН-ынхан 2020 оны шат, шатны сонгуульд одтой байж, УИХ-д нэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гурван суудалтай болсон.

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай тул ХҮН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ тус намын гишүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэхэд насны босгыг нь давах хүн байхгүй тул гаднаас хүн хайх болов уу гэдэг таамаг гарах болсон.

Харин энэ асуудалд ХҮН-ын дарга Б.Найдалаа “Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа. Манай цөм багт нэр дэвших хүн одоогоор олон байхгүй, олонхынх нь нас хүрэхгүй. Бид өөрсдөө нэр дэвшихийн тулд энэ намыг байгуулаагүй шүү дээ. Нийгэм ямар хүн хүсэж байна, хэн Ерөнхийлөгч байвал хамгийн зохистой вэ гэдгийг харгалзаж, магадгүй иргэдээс саналыг нь асуусны үндсэн дээр нэр дэвшүүлнэ. Амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хэвлэлээр дамжуулан үг дайжээ.

Мөн ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж ярьдаг тухайд “Ийм зүйл ярьж байгаа нь тун харамсалтай. Яагаад ХҮН аль нэг нам, ах нараас хамааралтай байх ёстой гэж. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, дараа нь З.Энхболд, М.Энхболд, Баабар, Ц.Элбэгдорж гээд л олон ч хүнтэй манай намыг холбосон. Бидэнд хэрэгтэй юм тэдэнд юу ч байхгүй. Ардын намаас ч тэр. Хэрэв бид Ардын намынх бол дотор нь ороод ажиллана биз дээ. Монголд АН, МАН-аас өөр улс төрийн хүчин хэрэгтэй байна. Бид хэлээд байгаа юм биш. Иргэд, сонгогчид, нийгэм үүнийг хүссэн. Тэд ХҮН-д бага багаар итгэж эхэлж байна. Учир нь бид зарчмаа л барьдаг. Бид АН, МАН, МАХН-тай зөвхөн суудал, сонгууль, албан тушаалын төлөө наймаалцахгүй, хуйвалдахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа үүнийгээ ч ил тод мэдэгдсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сарын хугацаа бий, ярьсан шигээ ХҮН үнэхээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүнийг нэр дэвшүүлж чадвал сонгуульд амжилттай оролцохыг хэн байг гэх билээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж