Шагналаа ресторанд мартав

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Шагналаа ресторанд мартав

Хоёрдугаар сарын 28-нд “Шалгаран үлдэгч” киноны гол дүрээр “Оскар”-ын шагнал авсан Леонардо Ди Каприо өөрийн шагналыг ресторанд үлдээж гарчээ. Энэ тухай TMZ портал мэдээлсэн ба сурвалжлагч нь үдэшлэгийн хэсгээс бичлэг хийж чаджээ.

Ди Каприо түүний мэргэжил нэгтнүүд шагналыг Лос-Анжелесийн нэгэн ресторанд “угаажээ”. BangShowBiz хэвлэл болсон явдлыг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Баяр тэмдэглэснийхээ дараа жүжигчин зоогийн газраас гаран машинд хэдэн хүний хамт суух үеэр “Оскар”-ыг барьсан нэгэн эрэгтэй гүйн гарч ирээд “Та үүнийг авч явах уу?” гэж Ди Каприогоос асуухад тэрээр “Дэнд өгчих” гэж хариулаад өөр хүний гараас задалсан архи авч байжээ.

BangShowBiz мэдээлснээр ресторанд баяр тэмдэглэсэн хүмүүс баримлыг дамжуулан барьцгааж, “чонын сүрэг, чонын сүрэг” гэж ухайлж байсан гэнэ.

Жүжигчний шагнал нь Twitter-т дээд амжилт тогтоосон байв. Түүний нэрийг зарласны дараа сүлжээний хэрэглэгчид минутад 400 мянган твит бичжээ. “Оскар”-ын шагнал авсныхаа дараа хэлсэн үгэндээ Ди Каприо цаг уурын өөрчлөлтийг дурдаж, эх дэлхийн эрүүл энхийн төлөө анхаарахыг уриалсан байлаа. Жүжигчин өмнө нь таван удаа уг  шагналд нэр дэвшсэн ч зөвхөн энэ удаа л шагналыг анх авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж