Хавдрын нарийн дүрс оношилгоог гадагшаа явалгүй УХТЭ-д хийлгэх боломжтой | News.MN

Хавдрын нарийн дүрс оношилгоог гадагшаа явалгүй УХТЭ-д хийлгэх боломжтой

Хавдрын нарийн дүрс оношилгоог гадагшаа явалгүй УХТЭ-д хийлгэх боломжтой

Хавдрын нарийн дүрс оношилгоог гадагшаа явалгүй УХТЭ-д хийлгэх боломжтой

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өнөөдөр /2020.11.06/ Олон улсын дүрс оношилгооны өдөрт зориулсан "Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг"зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор иргэдэд зориулж хийж буй тус өдөрлөг нь дүрс оношилгооны шинэ технологи, хэрэгслийг танилцуулж байгаа гэдгээрээ онцлог байна. Ингэснээр үйлчлүүлэгч эмнэлгийн байгууллагад ирэхдээ ямар үзлэг шинжилгээнд ямар заалтаар ордог, хүний биед тухайн шинжилгээний үйлчлэл, явц хортой, хоргүйг таньж, мэдэхэд үр дүнтэй аж.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн дарга, АУ-ны доктор Б.Эрдэнэбулган:

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нь дүрс оношилгоо ба бөөрний эмгэг, дотоод шүүрлийн гэсэн 2 төвтэй. Энэ онд дүрс оношилгооны төвд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Тухайлбал, гурван тесла бүхий хүчин чадалтай Монгол Улсын анагаах ухааны салбарт ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн MRI аппарат, 128 зүслэг бүхий компьютер томографи, 4D хэт авиан аппарат, хөхний маммографи аппарат, ясны сийрэгжилтийг хэмждэг бонденситометр, бүтэн биеийн рентгэн гэх мэт нийт 215 нэр төрлийн 1870 тоног төхөөрөмж ажиллаж байна.

Иргэдэд нэн шаардлагатай байгаа, зайлшгүй гадаадын улс оронд очиж хийлгэдэг PET аппаратын тусламжтай шинжилдэг хавдрын үсэрхийлэл, дахилт, тархалт зэргийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны төвд хийх боломж бүрдсэн байгаа. Ингэснээр иргэд гадаад руу явах эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж байна гэсэн үг. Хэдийгээр дээрх шинэ технологиуд аравдугаар сарын 15-наас үйлчилгээнд нэвтэрсэн ч цар тахлын улмаас гаднаас ирэх мэргэжилтнүүд оройтох асуудал гарч байгаа. Ер нь энэ ондоо багтаад олон нийтэд тусламж үйлчилгээгээ үзүүлж ажиллахад бүрэн бэлтгэлтэй болж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sos 2020-11-06 66.181.188.94

Монгол залуусаа бэлтгэж болохгүй байсым уу ,их олон газар гадаадын мэргэжилтэн ирэхийг хүлээгээд багажнууд нь зэврэх вий дээ,Онлайнаар сургалт хийж болно шдээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж